Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Самуел 19:8 - Ариун Библи 2004

8 Ингээд хаан босож, хаалганы дэргэд суув. Тэд бүх хүнд —Хараач. Хаан хаалганы хажууд сууж байна гэхэд, бүх хүмүүс хааны өмнө ирэв. Израиль хүмүүс тус бүр өөрсдийн майхан уруу зугтааж буцсан байв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

8 Ингээд хаан босож, хаалганы дэргэд суув. Тэд бүх хүнд —Харагтун, хаан хаалганы хажууд сууж байна гэхэд ард олон бүгд хааны өмнө ирэв. Израиль хүмүүс өөр өөрсдийн майхан уруу бүгд зугтааж буцсан байв.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Самуел 19:8
10 Iomraidhean Croise  

Абсалом өглөө эртлэн босож, хаалгаар өнгөрөх замын дэргэд зогсдог байв. Хаанаар шүүлгэхийн тулд ирж буй заргатай хүн байвал Абсалом тэднийг дуудан, —Чи аль хотын хүн бэ? гэхэд уг хүн —Таны боол би Израилийн ийм овгийн хүн байна хэмээн хариулдаг байв.


Тэгээд тэд Абсаломыг авч, ойд гүнзгий нүхэнд хаяад, түүний дээрээс чулуу овоолон маш том овоо босгов. Хамаг израильчууд өөр өөрсдийн майхан уруу зугтацгаав.


Давид хоёр хаалганы хооронд сууж байв. Харуул цайзын хаалганы дээвэр дээгүүр явснаа, тэргүүнээ өргөн харахад, нэгэн эрэгтэй хүн гүйн ирж байв.


Хаан тэдэнд —Аль нь та нарт хамгийн дээр санагдана, түүгээр чинь болъё гэв. Тэгээд хаан хаалганы дэргэд зогсож, бүх хүмүүс зуут, мянгатаараа гарч явцгаав.


Дайнаас зугтаж, басамжлагдан доромжлогдсон хүмүүс нууцаар буцаж ирдгийн адил, тэр өдөр хүмүүс хотод сэмхэн нууцаар орж ирэв.


Тэгтэл нар шингэхийн алдад —Бүгд өөр өөрийн хот уруу, тус тусын нутаг уруу явцгаа гэх дуу бүх л цэргийн хуарангаар тархав.


Иуда Израильд ялагдан тэдний хүн бүр өөр өөрийн майхан уруугаа зугтаажээ.


Тэгэхэд Иорам ба түүнтэй хамт бүх тэрэгнүүд нь Заир уруу гатлан гарлаа. Тэрээр шөнөөр босож, өөрийг нь болон тэрэгнүүдийн дарга нарыг хүрээлсэн байсан едомчуудыг цохисон боловч цэргүүд өөр өөрсдийн майхан уруугаа зугтан одоцгоов.


Тэгээд филистчүүд тулалдсанд Израиль ялагдан, хүн бүр майхан уруугаа зугтав. Израилиас гучин мянган явган цэрэг алагдсан нь аймшигтай том аллага байлаа.


Lean sinn:

Sanasan


Sanasan