Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Самуел 18:9 - Ариун Библи 2004

9 Абсалом Давидын зарц нартай тааралдав. Абсалом луус унасан байсан бөгөөд, луус нь том царс модны саглагар мөчрийн доогуур өнгөртөл, Абсаломын толгой нь царс модонд орооцолдон, тэрээр тэнгэр газар хоёрын хооронд дүүжлэгдэв. Харин тэр зуур унаж байсан луус нь чигээрээ явсаар л байв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

9 Абсалом Давидын зарц нартай гэнэт таарчээ. Абсалом луус унасан байсан бөгөөд луус нь том царсны саглагар мөчир доогуур өнгөрөхүйд Абсалом толгойгоороо царсанд орооцолдон тэрээр тэнгэр газрын хооронд дүүжлэгдээд, харин унаж байсан луус нь давхичихжээ.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Самуел 18:9
18 Iomraidhean Croise  

Абсаломын зарц нар тушаасан ёсоор нь Амноныг алсан билээ. Тэгэхэд хааны бүх хөвгүүн босож, өөр өөрийн луусыг унан зугтацгаав.


Түүнийг үсээ хусуулахад, (Дээрээс нь хүндээр дардаг байсан учир жил бүрийн сүүлчээр тэр үсээ хусуулдаг байв) тэр толгойн үсээ хааны хэмжүүрээр хэмжихэд хоёр зуун шекел болдог байв.


Ахитофел өөрийнх нь зөвлөгөөг дагаагүйг хараад, илжгээ эмээллэн, төрөлх хот уруугаа гэртээ буцаж ирэн, гэрээ янзлан, өөрийгөө боомилж үхсэнд эцгийнх нь булшинд оршуулав.


Нэгэн хүн түүнийг хараад Иоабт —Абсаломыг царс модонд өлгөгдсөн байхыг нь би харлаа гэж хэлэв.


Иоаб —Би энд чамтай цаг дэмий үрмээргүй байна хэмээн өгүүлээд, гартаа гурван жад аваад, амьдаараа царс модны дунд өлгөгдсөн байсан Абсаломын зүрхэнд зоов.


Тэнд хийсэн тулалдаан бүх нутгаар тархаж, тэр өдөр илдэнд алагдсан хүнээс илүү ойд алагдсан хүн нь олон байв.


Энэ нь шударга бус хүмүүст гай зовлон, гэм бурууг үйлдэгсдэд гай гамшиг болдог бус уу?


Эцэг эхийгээ зүхдэг хүний дэнлүү түнэр харанхуйд бөхнө.


Эцгийгээ басамжилж, Эхдээ зэвүүцэгчийн нүдийг хон хэрээ тоншиж, тас шувуу иднэ.


“Айдсаас зугтдаг нэгэн нүхэнд унаж, нүхнээс авирч гардаг нэгэн урхинд орох болно. Учир нь Би түүний дээр, Моаб дээр, шийтгэлийнх нь жилийг авчрах болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Иудас мөнгөн зооснуудыг ариун газарт чулуудаад, явж, өөрийгөө дүүжилжээ.


“Эцэг, эхээ хүндэл. Эцэг, эхээ муугаар хэлэгч нь үхэх ёстой” гэж Мосе айлдсан шүү дээ.


Христ бидний төлөө хараал болсноороо биднийг Хуулийн хараалаас зольсон юм. Учир нь “Модон дээр өлгөгдөгч хүн бүр хараагдсан юм” гэж бичигдсэн байдаг.


хүүрийг нь модон дээр шөнөжин байлгаж болохгүй. Түүнийг тэр өдөрт нь булшил. ЭЗЭН Бурханаас чинь та нарт өв болгон өгч буй тэр газрыг бүү бузарла. Модон дээр өлгөгдсөн хүн бол Бурханаар хараагдсан болой.


“Эцэг эхээ хүндэлдэггүй хүн нь хараагдсан” гэхэд бүх ард түмэн “Амен” гэнэ.


“Эцгийнхээ эхнэртэй унтаж, эцгийнхээ хормойг сөхөгч хүн нь хараагдсан” гэхэд бүх ард түмэн “Амен” гэнэ.


Lean sinn:

Sanasan


Sanasan