Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Самуел 18:3 - Ариун Библи 2004

3 Харин хүмүүс —Та явж болохгүй. Учир нь бид зугтвал, тэд биднийг хайхрахгүй. Бидний хагас нь үхсэн ч тэд биднийг хайхрахгүй. Харин та бидний түмэн хүнтэй тэнцэнэ. Тиймийн тул та хотоос бидэнд туслахад бэлэн байх нь дээр гэв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

3 Харин ард олон —Та явж болохгүй. Учир нь бид зугтвал, тэд биднийг тоохгүй. Бидний хагас нь үхсэн ч тэд биднийг тоохгүй. Харин та бидний түмэн хүнтэй тэнцэнэ. Тиймийн тул та хотоос бидэнд туслахад бэлэн байх нь дээр гэв.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Самуел 18:3
8 Iomraidhean Croise  

Иоаб —Хэрэв сиричүүд надаас хэт илүү хүчтэй бол чи надад тусал. Харин хэрэв Аммоны хөвгүүд чамаас хэт илүү хүчтэй бол би чамд туслахаар очих болно.


Түүнийг эцэж, тэнхээ алдсан байх үед нь би түүн уруу дайрч, түүнтэй хамт байгаа бүх хүмүүс зугтах болтол түүнийг айлгая. Тэгээд би ганцхан хааныг нь алъя.


Гэвч Зеруиагийн хөвгүүн Абишаи Давидад туслан, филистчүүдийг цохиж, түүнийг алав. Тэр үед Давидын цэргүүд түүнд тангараглан —Израилийн гэрлийг унтраахгүйн тул та дахин бидэнтэй хамт тулалдаанд бүү гарагтун гэж өгүүлэв.


Арамын хаан морин тэрэгнүүдийнхээ гучин хоёр ахмадад тушаан, —Та нар бага томтой нь бүү тулалд, харин зөвхөн Израилийн хаантай л тулалдагтун гэв.


“Түүний сүүдэр дор бид үндэстнүүдийн дунд амьдарна” хэмээн бидний хэлж байсан, бидний хамрын амьсгал болох ЭЗЭНээр тослогдсон нэгэн тэдний нүхнүүдэд олзлогдов.


“Илд ээ! Миний Хоньчны эсрэг, Миний нөхөр болох хүний эсрэг сэрэгтүн” гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаж байна. “Хоньдыг нь тараан бутаргахын тулд Хоньчинг цохигтун. Би Өөрийн мутрыг нялх хүүхдүүдийн эсрэг эргүүлнэ.


Эмэгтэйчүүд хөгжим тоглон, —Саул мянгыг алж, Давид түмийг алав хэмээн дуулалдав.


Lean sinn:

Sanasan


Sanasan