Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Самуел 18:2 - Ариун Библи 2004

2 Давид хүмүүсийнхээ гуравны нэгийг Иоабын удирдлаганд, гуравны нэгийг Иоабын дүү, Зеруиагийн хөвгүүн Абишаин удирдлаганд, үлдсэн гуравны нэгийг гит хүн Иттаин удирдлаганд хуваарилав. Хаан хүмүүст —Миний бие бас та бүхэнтэй хамт явах болно гэв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

2 Давид хүмүүсийнхээ гуравны нэгийг Иоабын гарт, гуравны нэгийг Иоабын дүү, Зеруиагийн хөвгүүн Абишаин гарт, үлдсэн гуравны нэгийг гит хүн Иттаин гарт хуваарилав. Хаан ард олондоо —Миний бие бас та бүхэнтэй хамт явах болно гэв.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Самуел 18:2
14 Iomraidhean Croise  

Харин Данаас Бершеба хүртэлх далайн хөвөөний элс мэт үй олон израильчуудыг бүгдийг нь цуглуулж, та өөрөө тулалдаанд гарагтун гэж би зөвлөх байна.


Гэвч Зеруиагийн хөвгүүн Абишаи Давидад туслан, филистчүүдийг цохиж, түүнийг алав. Тэр үед Давидын цэргүүд түүнд тангараглан —Израилийн гэрлийг унтраахгүйн тул та дахин бидэнтэй хамт тулалдаанд бүү гарагтун гэж өгүүлэв.


Зеруиагийн хөвгүүн Иоабын ах Абишаи нь тэдгээр гурван хүчит эрийн толгойлогч нь байв. Тэрээр жадаа өргөж, гурван зуун хүнийг алсан ба тэр гурван хүний адил нэртэй байв.


Зеруиагийн хүү Иоаб цэргийн жанжин, Ахилудын хүү Иехошафат бичээч,


Энэ мэдээ Иоабт дуулдлаа. Хэдийгээр Иоаб Абсаломыг дагаагүй ч Адониаг дагасан тул тэрээр ЭЗЭНий майхан уруу зугтан, тахилын ширээний эврээс зууран барив.


Түмэн хүн миний эсрэг Намайг бүсэлсэн ч би айхгүй.


Тэгээд тэр гурван зуун хүнээ гурван бүлэгт хувааж, бүх хүмүүсийн гарт эвэр бүрээ болон хоосон сав бариулж, савны дотор бамбар хийлгэв.


Ингээд Гидеон болон түүнтэй хамт байсан зуун хүн шөнийн харуул эхлэх цагт хуарангийн захад хүрэв. Тэр үед харуул дөнгөж солигдсон байв. Тэд эвэр бүрээгээ үлээж хүнгэнүүлэн, гартаа барьж байсан савыг цохиж хагалав.


Тэр өөрийн хүмүүсээ авч, гурван ангид хуваагаад, талд нуугдан хүлээв. Тэгээд ардуудыг хотоос гарч ирэхийг хармагц довтолж, тэднийг хүйс тэмтэрлээ.


Дараагийн өглөө Саул хүмүүсээ гурван анги болгон хуваав. Өглөөний харуулын үеэр тэд хуаран уруу нь цөмрөн орж, үд хүртэл аммончуудыг хядав. Амьд үлдсэн хүмүүс нь бутран тарж, нэг дор хоёр хүн хамт үлдсэнгүй.


Lean sinn:

Sanasan


Sanasan