Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Самуел 17:16 - Ариун Библи 2004

16 Тиймээс одоо яаралтай хүн явуулж, Давидад “Энэ шөнө цөлийн замд бүү хоноглоорой. Харин ямар ч байсан тэр газрыг гатлан яв. Эс тэгвээс хаан болоод хамт буй хамаг хүмүүс нь алагдах вий” хэмээн хэл гэв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

16 Тиймээс одоо хүн яаралтай явуулж Давидад “Энэ шөнө цөлийн замд бүү хоноглоорой. Харин ямар ч байсан тэр газрыг өнгөрч яв. Эс тэгвээс хаан болоод хамт буй хамаг ард олон алагдах вий” гэж хэл гэв.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Самуел 17:16
14 Iomraidhean Croise  

Тэгэхэд Давид Иерусалимд өөртэй нь хамт байсан бүх зарц нартаа —Зугтацгаая. Эс тэгвээс бидний хэн нь ч Абсаломаас зугтааж оргож чадахгүй. Хурдалъя. Тэр биднийг үтэр гүйцэж, гай учруулан, илдний ирээр энэ хотыг дайрах вий гэж хэлэв.


Би та нараас мэдээ ирэн иртэл, цөлийн замд хүлээнэ гэв.


Тэнд тахилч Задок болон Абиатар нар ч чамтай хамт байгаа биш үү? Чи хааны гэрээс сонссон болгоноо тахилч Задок болон Абиатар нарт дамжуулагтун.


Тэднийг “Аа, бидний хүсэл биеллээ!” гэж зүрхэнд нь бүү хэлүүлээч. Тэднийг “Бид түүнийг залгисан!” гэж бүү хэлүүлээч.


Би хуй салхи, шуурганаас Хоргодох газар уруугаа яаран очих байсан” гэж би хэлэв.


Миний дайснууд өдөржин намайг залгихаар хайдаг. Учир нь миний эсрэг бардамнан довтлогчид тэд олуулаа билээ.


Тэрээр тэнгэрээс илгээж, намайг аварна. Тэр намайг залгихаар завдагчдыг зэмлэдэг. Села Бурхан Өөрийн хайр энэрэл болон үнэнийг илгээнэ.


Энэхүү муудах нь үл муудахыг өмсөж, энэ үхлийн бие нь үхэшгүйг өмсөх үед “Үхэл ялалтад залгигдсан” гэж бичигдсэн үг биелнэ.


Учир нь бид энэ майхандаа байх зуураа дарамттай байж, ёолдог юм. Яагаад гэвэл үхлийн бие нь амиар залгигдсан байхын тулд бид тайлахыг бус, өмсөхийг хүсдэг юм.


Ионатан хөвгүүний араас дуудаж —Хурдал, түргэл, зогсож болохгүй гэв. Ионатаны хөвгүүн сумыг авч, эзэн уруугаа ирэв.


Lean sinn:

Sanasan


Sanasan