7 Шимеи —Зайл, тонил. Цус урсгадаг, зохисгүй хүн! хэмээн хараав.
7 Шимеи —Зайл, цус урсгадаг, үл бүтэх хүн чи тонил! гэв.
Юунд чи ЭЗЭНий мэлмийн өмнө мууг үйлдэн түүний үгийг үл тоомсорлов? Чи хит хүн Уриаг илдээр алж, түүний эхнэрийг өөрийн эхнэр болгон авч, түүнийг Аммоны хөвгүүдийн илдээр алуулав.
Тэгээд тэр Давид болон Давид хааны хамаг зарц нар уруу чулуу шидэв. Ардууд болон хамаг хүчит эрчүүд хааны баруун, зүүн талд байв.
Зеруиагийн хөвгүүн Абишаи хариулж —ЭЗЭНий тосолсон хүнийг хараасан тул Шимеи үхэх ёсгүй гэж үү? гэв.
Бениамин хүн Бихрийн хөвгүүн Шеба гэгч нэгэн үймээн дэгдээгч тэнд байв. Тэр эвэр бүрээ үлээн —Давидад өгөх хувь гэж бидэнд байхгүй. Иессийн хөвгүүнээс залгамжлан авах өв бидэнд үгүй. Израиль аа, хүн бүр тус тусынхаа майхан уруугаа буцацгаа гэж байв.
Ингээд Нерийн хүү Абнерыг алах нь хааны хүсэл байгаагүй юм байна гэдгийг хамаг ардууд болон бүх Израиль тэр өдөр мэдэцгээлээ.
Түүний хажууд хоёр үл бүтэх хүнийг суулгаж, тэд нараар Наботын эсрэг «Чи Бурханыг болон хааныг хараасан» гэж гэрчлүүл. Тэгээд түүнийг гаргаж, чулуудан ал” гэсэн байв.
Тэгтэл хоёр үл бүтэх хүн орж ирж, түүний өмнө суув. Тэгээд өнөөх үл бүтэх этгээд нь Наботын эсрэг хүмүүсийн өмнө гэрчлэл хийж, —Набот Бурхан ба хааныг хараасан юм гэв. Тэд Наботыг хотоос гадагш гарган түүн уруу чулуу шидлэн алжээ.
Олон хүн миний тухай “Түүнд Бурханы аврал үгүй” гэдэг. Села
Худал яригчдыг Та устгадаг. Цус урсгадаг, залилж мэхэлдэг хүнийг ЭЗЭН жигшдэг.
Бурхан, миний авралын Бурхан, Намайг цусны буруугаас авраач. Тэгвэл хэл минь Таны зөв шударгыг баясгалантайгаар дуулна.
Энэ нь дайсны дуу болон Хорон муу хүний дарамтаас болсон болой. Учир нь тэд надад хор хөнөөл авчирдаг бөгөөд Уур дотор тэд намайг үзэн яддаг.
Миний дотор зүрх минь шимширч, Үхлийн аюулууд ч намайг нөмөрсөн.
та нарын дундаас өөдгүй хэсэг хүмүүс гарч ирээд, хотынхныгоо уруу татан, “Явж, та нарын мэддэггүй өөр бурхдад зарагдъя” гэж хэлэхийг чи сонсвол,
Елигийн хөвгүүд нь үл бүтэх хүмүүс байсан бөгөөд тэд ЭЗЭНийг мэддэггүй байв.
Тиймээс одоо та яавал зохихыг бодож мэдэгтүн. Учир нь гай зовлон бидний эзэн болон түүний бүх гэрийнхнийг дайрах нь гарцаагүй боллоо. Эзэнтэн бол үнэхээр өөдгүй хүн тул хэн ч түүнтэй ярьж чадахгүй хэмээн өгүүлэв.