Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Самуел 14:7 - Ариун Библи 2004

7 Тэгтэл бүх л гэрийнхэн шивэгчин миний эсрэг босож, “Ахыгаа алсан хүнийг бидэнд тушаагтун. Түүнд алагдсан ахынх нь амийн төлөө бид түүнийг алж, бас энэ гэрийн удмыг тасалъя” гэцгээв. Тэд ингэснээрээ надад үлдсэн ганц очийг минь унтрааж, газар дээр нөхрөөс минь нэрийг нь ч, үр удмыг нь ч үлдээхгүй болгох юм гэж айлтгав.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

7 Харагтун, бүх л гэрийнхэн маань шивэгчин миний эсрэг босоцгоож, “Ах дүүгээ алсан хүнийг бидэнд өгөгтүн. Алагдсан ах дүүгийнх нь амийн төлөө бид түүнийг алж бас энэ гэрийн удмыг тасалъя” гэцгээв. Ингэснээр тэд надад үлдсэн ганц очийг минь бөхөөж, хөрст дэлхий дээр нөхрөөс минь нэрийг нь ч, үр удмыг нь ч үлдээхгүй болгох юм гэж айлтгав.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Самуел 14:7
9 Iomraidhean Croise  

Ахын чинь уур гарч, өөрт нь хийсэн зүйлийг чинь мартвал би чамд хэл явуулж дуудан, чамайг тэндээс авчиръя. Яалаа гэж би та хоёрыг нэг өдөр алдах билээ гэв.


Та өнөөдөр намайг газрын хөрснөөс зайлуулж байгаа учир би Таны хараанаас далд орж, газраар хэрэн тэнүүчлэгч болно. Надтай уулзсан хэн боловч намайг ална гэжээ.


Түүний гэрийнхний ахлагчид дэргэд нь зогсон, түүнийг газраас босгох гэсэн боловч Давид босохыг хүссэнгүй бөгөөд тэдэнтэй хамт хоол ч идсэнгүй.


Шивэгчин тань хоёр хүүтэй байсан. Гэвч тэр хоёр хээр талд хоорондоо тэмцэлдэхэд тэр хоёрыг салгах хүн нэг ч байгаагүй учир нэг нь нөгөөгөө цохиж алав.


Тэгэхэд хаан эмэгтэйд —Гэртээ харь. Чиний энэ хэргийн талаар би зарлиг буулгах болно гэж хэлэв.


Цусан өшөө авагч нь өөрөө уг алуурчныг алах ёстой. Тэр түүнтэй учрах үедээ түүнийг алах болно.


Харин тариаланчид хүүг хараад, өөр хоорондоо “Энэ чинь өв залгамжлагч байна. Ирэгтүн, түүнийг алж, өвийг нь булаацгаая” гэжээ.


Мөнөөх нас барсан хүний нэрийг Израилиас алга болгохгүйн тулд тэр эмэгтэйн төрүүлэх ууган хүү нь түүний голомтыг залгамжлах ёстой.


Lean sinn:

Sanasan


Sanasan