Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Самуел 12:9 - Ариун Библи 2004

9 Юунд чи ЭЗЭНий мэлмийн өмнө мууг үйлдэн түүний үгийг үл тоомсорлов? Чи хит хүн Уриаг илдээр алж, түүний эхнэрийг өөрийн эхнэр болгон авч, түүнийг Аммоны хөвгүүдийн илдээр алуулав.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

9 Юунд чи ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдэн Түүний үгийг үл тоомсорлов? Чи хит хүн Уриаг илдээр алсан бөгөөд эхнэрийг нь өөрийн эхнэр болгон авч, өөрийг нь Аммоны хөвгүүдийн илдээр алуулав.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Самуел 12:9
23 Iomraidhean Croise  

Давид элч нарыг явуулж, түүнийг авчруулав. Эмэгтэй түүн дээр ирсэнд Давид түүнтэй унтав. Тэр эмэгтэй бузраас цэвэршээд, өөрийн гэрт буцав.


Тийм учраас одоо чиний гэрээс хэзээ ч илд салахгүй. Учир нь чи Намайг үл тоомсорлож, хит хүн Уриагийн эхнэрийг өөрийн эхнэр болгон авсан билээ” гэв.


Шимеи —Зайл, тонил. Цус урсгадаг, зохисгүй хүн! хэмээн хараав.


Учир нь Давид ЭЗЭНий мэлмийн өмнө зөвийг үйлдэж, хит хүн Уриагийн хэргийг эс тооцвол амьдралынхаа бүх өдрүүдийн турш ЭЗЭНий түүнд тушаасан ямар ч зүйлийг зөрчсөнгүй.


Чи түүнтэй ярихдаа “ЭЗЭН ийн айлдаж байна. «Чи алчихаад, мөн эд хөрөнгийг нь авах нь уу?»”. Чи бас түүнд “ЭЗЭН ийн айлдаж байна. «Наботын цусыг ноход долоож буй тэр газарт, чиний цусыг ч бас ноход долоох болно»” гэж хэлээрэй хэмээжээ.


Тэр өөрийн хөвгүүдийг Бен-хинномын хөндийд гал дундуур явуулан, ид шид үйлдэж, илбэ сурч, мэргэ төлөг ашиглаж, сүнс дуудагчид болон хар домч нартай холбогдсон. ЭЗЭНий мэлмийд үлэмж их бузар мууг үйлдсэнээрээ тэрээр ЭЗЭНийг уурлахад хүргэжээ.


Бурхан, миний авралын Бурхан, Намайг цусны буруугаас авраач. Тэгвэл хэл минь Таны зөв шударгыг баясгалантайгаар дуулна.


Учир нь Та тахилд баярладаггүй. Тийм бишсэн бол би түүнийг өргөх байсан. Та шатаалт тахилыг таалдаггүй.


Таны эсрэг, зөвхөн Таны эсрэг би нүгэл үйлдэж, Таны мэлмийд бузар мууг хийлээ. Тиймээс Та айлдахдаа зөвтсөн бөгөөд Шүүх үедээ гэм зэмгүй болой.


Та бидний гэм бурууг Өөрийнхөө өмнө, Бидний нууцыг Өөрийн оршихуйн гэрэлд байрлуулсан.


Цэх шулуунаар алхагч нэгэн ЭЗЭНээс эмээдэг. Харин замаасаа гажигч хүн Түүнийг жигшдэг.


Тийм учраас галын хэл сүрлийг түймэрдэн, галын дөлд хуйхлагдахын адил, тэдний үндэс нь өмхөрсөн мэт болж, тэдний цэцэг нь тоос шиг хийснэ. Учир нь тэд түмэн цэргийн ЭЗЭНий хуулийг үл тоомсорлон, Израилийн Ариун Нэгэний үгийг үзэн ядсан.


Хэрэв тэр нь Миний дуу хоолойг дагахгүй байснаар Миний мэлмийд бузар мууг үйлдвэл, Би түүнийг ерөөхөөр амласан сайнаасаа харуусна”.


ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Иудагийн гурав, дөрвөн гэм зөрчлийн шийтгэлийг Би болиулахгүй. Учир нь тэд ЭЗЭНий хуулиас татгалзаж, Түүний тогтоолуудыг сахиагүй. Тэдний худал нь тэднийг төөрүүлэн дагуулжээ. Тэдний эцгүүд нь түүнийг дагаж байсан юм.


Та юунд ЭЗЭНий дуу хоолойг үл дагаж, харин олзыг шүүрэн авч, ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдэв? гэжээ.


Учир нь тэрслэх нь ид шидийн нүгэл адил, захирагдахгүй байх нь гэм ба шүтээнд мөргөхтэй адил билээ. Чи ЭЗЭНий үгээс татгалзсан тул ЭЗЭН бас чамайг хаан байлгахаас татгалзлаа хэмээн өгүүлэв.


Гэвч Самуел Саулд —Би тантай хамт буцахгүй. Учир нь та ЭЗЭНий үгээс татгалзсан бөгөөд ЭЗЭН ч таныг Израилийн хаан байлгахаас татгалзсан билээ гэв.


Lean sinn:

Sanasan


Sanasan