Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Самуел 10:19 - Ариун Библи 2004

19 Хададезерын харьяаны бүх хаан Израильд ялагдсанаа хараад, Израильтай энхийг тогтоон, тэдэнд үйлчлэх болов. Сиричүүд үүнээс хойш Аммоны хөвгүүдэд туслахаасаа айдаг болжээ.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

19 Хададезерын зарц байсан бүх хаад Израильд цохигдсоноо хараад Израильтай энхийг тогтоон тэдэнд зарагдах болов. Ингээд арамчууд Аммоны хөвгүүдэд дахин туслахаасаа айдаг болжээ.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Самуел 10:19
12 Iomraidhean Croise  

Дараа нь Давид Зобагийн хаан Рехобын хүү Хададезерыг Евфрат мөрний хөндийд ноёрхлоо сэргээхээр ирэхэд нь ялав.


Тэгээд Давид Дамаскийн сиричүүдийн дунд цэргийн ангиудаа байрлуулаад, сиричүүд Давидын боол болж, алба гувчуур төлцгөөв. Давидын явсан газар бүрд ЭЗЭН түүнд туслав.


Арамын хаан Бен-хадад бүх цэргээ цуглуулав. Түүнтэй хамт гучин хоёр хаад, морьд болон тэрэгнүүд цугласан байв. Тэрээр Самари хотыг бүслэн байлдав.


Хададезерын зарц нар Израильд дийлдсэнээ хараад, Давидтай найрамдан, түүнд үйлчлэв. Ингээд арамейчууд дахин Аммоны хөвгүүдэд туслах хүсэл зориггүй боллоо.


ЭЗЭН, Таны мутар өргөгдөвч тэд үздэггүй. Та хүмүүсийн төлөөх Өөрийн зүтгэлийг тэдэнд харуулж тэднийг ичээгээч. Үнэхээр Таны дайснуудыг гал залгина.


Хаан минь, та бол хаадын хаан. Тэнгэрийн Бурхан танд хаанчлал, эрх мэдэл, хүч чадал ба алдрыг өгсөн билээ.


Тэр цагт Иошуа буцаж, Хазорыг эзлэн авч, хааныг нь илдээр цохив. Учир нь Хазор урьд нь эдгээр бүх хаанчлалын тэргүүн байв.


Тэд түүний тарчлалаас айсандаа зайдуу зогсоод —Агуу хот, хүчит хот Вавилон золгүй еэ, золгүй еэ! Цагийн дотор шийтгэл чинь ирлээ гэцгээнэ.


Адони-безек —Гар хөлийнхөө эрхий хурууг тастуулсан далан хаан миний хоолны ширээн доороос шавхруу цуглуулдаг байв. Хийсэн үйлийн минь дагуу Бурхан надад хариу өглөө гэв. Тэгээд тэд Адони-безекийг Иерусалимд авчирсанд, тэр тэнд нас барлаа.


Lean sinn:

Sanasan


Sanasan