Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Самуел 10:18 - Ариун Библи 2004

18 Гэвч сиричүүд Израилийн урдаас зугтаасан бөгөөд Давид сиричүүдээс долоон зуун тэрэгт цэрэг болон дөчин мянган морьт цэргийг алж, цэргийн жанжин Шобахыг цохисонд тэр тэндээ үхэв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

18 Гэвч арамчууд Израилиас зугтаасан бөгөөд Давид арамчуудаас долоон зуун тэрэгт цэрэг, дөчин мянган морьт цэргийг алж, цэргийн жанжин Шобахыг шархдуулсанд тэрээр тэндээ үхэв.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Самуел 10:18
10 Iomraidhean Croise  

Энэ тухай Давидад хэлсэнд тэр хамаг Израилийг цуглуулж, Иорданыг гатлан, Хеламд ирэв. Сиричүүд Давидтай нүүр учран, түүний эсрэг тулалдахаар жагсацгаав.


Давид түүний мянга долоон зуун морин цэрэг, хорин мянган явган цэргийг олзлон авав. Давид түүний тэрэгний морьдын шөрмөсийг нь огтолж, харин зуун тэргэнд хангалттай хэмжээний морьдыг үлдээв.


Давидыг Зобад харьяалагдах хүмүүсийг устгасны дараа Резон хүмүүс цуглуулж, дээрэмчдийн бүлгийн толгойлогч болов. Тэд Дамаскт очин суурьшиж Дамаскийг захирчээ.


Арамейчууд Израилийн өмнөөс зугтсанд Давид арамейчуудаас долоон мянган тэрэгт цэрэг, дөчин мянган явган цэргийг устгаж, тэдний цэргийн жанжин Шофакийг ч алав.


Дахин босож чадахгүй болтол би тэднийг бут цохисон. Тэд миний хөл дор унав.


Түмэн цэргийн ЭЗЭН бидэнтэй хамт. Иаковын Бурхан бол бидний хүчит цайз. Села


Утаа замхардгийн адил тэднийг хөөгөөч. Лааны тос галын өмнө хайлдгийн адил Хорон муу хүнийг Бурханы өмнө сөнөөгөөч.


Тиймээс ЭЗЭН тэднийг Хазорт хаанчилж байсан Канааны хаан Иабины гарт тушаав. Иабины цэргийн удирдагч нь Сисера бөгөөд тэр Харошет-хагоимд амьдарч байв.


Барак Сисераг хөөж ирэхэд, Иаел түүнийг угтан гарч ирээд, —Нааш ир, таны хайж байгаа хүнийг би танд харуулъя гэв. Барак майханд орж үзвэл, Сисера чамархайдаа майхны гадас зоолгоостой, үхсэн хэвтэж байлаа.


Иаел майхны гадсыг авахаар гараа сунгаж, баруун гартаа дархны алх барьлаа. Дараа нь тэр Сисераг цохин толгойг нь хагалж, чамархайд нь зоож оруулав.


Lean sinn:

Sanasan


Sanasan