7 Саул эргэж, намайг хараад дуудахад нь би “Би энд байна” хэмээн хариулсан.
7 Саул арагшаа эргэж, намайг хараад дуудахад “Би энд байна” гэж би хариулсан юм.
Давидад өгүүлсэн тэр залуу —Намайг тохиолдлоор Гилбоа ууланд байгаад харах үед Саул жадаа түшиж байв. Тэрэгнүүд болон морин цэргүүд ардхан нь хөөж байв.
Саул надаас “Чи хэн бэ?” гэж асуусанд би “Амалек хүн байна” хэмээсэн билээ.
Саулын ач, Ионатаны хүү Мефибошет Давид дээр ирж, нүүрээрээ газар унан мөргөв. Давид —Мефибошет гэхэд тэр —Таны боол би энд байна гэв.
Дараа нь —Би хэнийг явуулах вэ? Хэн Бидний төлөө явах вэ? гэсэн Эзэний дууг би сонсоод —Би энд байна. Намайг явуулаач гэж хэлэхэд,
“Гуйгаагүй хүмүүст Би Өөрийгөө илчилж, Намайг эрээгүй хүмүүст Би олдов. Миний нэрийг дуудаагүй үндэстэнд «Би энд байна, Би энд байна» гэж Би айлдав.
Абимелех өөрийн зэвсэг баригч залууг яаран дуудаж —Чи илдээ сугалан, намайг алагтун. Энэ нь “Эмэгтэй хүн түүнийг алсан” хэмээн хэлүүлэхгүйн тулд билээ гэв. Тэгээд залуу түүнийг хатгасанд тэр үхэв.
Саул —Ахитубын хөвгүүн ээ, одоо сонсогтун гэсэнд тэр —Эзэн минь, би энд байна гэв.