Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Самуел 1:23 - Ариун Библи 2004

23 Саул болон Ионатан амьдралдаа хоорондоо тааламжтай, мөн хайрлагдсан хүмүүс байсан бөгөөд үхэхдээ ч тэд салсангүй. Тэд бүргэдээс ч хурдан, арслангаас ч хүчтэй байв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

23 Хайрт эрхэм Саул Ионатан хоёр амьддаа ч, үхэхдээ ч эс хагацав. Тэд бүргэдээс ч хурдан, арслангаас ч хүчтэй байлаа.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Самуел 1:23
14 Iomraidhean Croise  

Өө, Израилийн охид оо, та нарыг час улаан дээлээр гоён хувцаслаж, өмсгөлийн чинь дээр алтан чимгийг зүүж өгсөн Саулын төлөө уйлагтун.


Зеруиагийн гурван хөвгүүн Иоаб, Абишаи, Асахел нар тэнд байв. Асахел нь талын зээр мэт хурдан хөлтэй байв.


Баатарлаг үйлс бүтээсэн Кабзилын зоригт хүний хөвгүүн буюу Иехоиадагийн хөвгүүн Бенаиа Моабын Ариелын хоёр хөвгүүнийг алжээ. Мөн цас бударсан өдөр агуйд орж, арслан алсан ажээ.


Гадчуудаас бамбай, жад эзэмшиж дадсан, дайнд шалгарсан эрэлхэг зоригтой эрс нь цөл дэх цайзад байсан Давид уруу хүрч ирэв. Тэдний царай нь арслангийн төрхтэй адил бөгөөд уулын бор гөрөөстэй адил хурдан болой.


Тэд хулсан завьнууд мэт, олз уруугаа шумбан дайрах бүргэд мэт өнгөрөн оддог.


Хэний ч өмнөөс ухардаггүй араатны дунд хүчирхэг арслан,


Түүний ам амттанаар дүүрэн бөгөөд тэрээр бүхлээрээ хүсэмжлүүштэй болой. Иерусалимын охид оо, энэ бол миний хайрт, энэ бол миний анд.


Үзэгтүн, тэрээр үүл мэт дээш гарч, түүний тэрэгнүүд хуй салхи мэт юм. Түүний морьд бүргэдээс илүү хурдан юм. Бид сүйрсэн учир гаслантай яа!


Биднийг мөшгөгчид тэнгэрийн бүргэдээс хурдан байлаа. Тэд биднийг уулсын дээгүүр хөөж, биднийг цөлд отон хүлээв.


ЭЗЭН алсаас, газар дэлхийн хязгаараас хэл нь чамд үл ойлгогдох нэг үндэстнийг бүргэдийн шүүрэлт мэт чам уруу авчирна.


Долоо дахь өдөр нар жаргахаас өмнө хотын хүмүүс Самсонд —Балаас амттай нь юу вэ? Арслангаас хүчтэй нь юу вэ? гэхэд Самсон тэдэнд —Хэрэв та нар миний охин тугалаар хагалаагүй бол миний тааврыг тааж чадахгүй байхсан гэв.


Давид Саултай ярилцаж дуусахад, Ионатаны сэтгэл Давидын сэтгэлтэй нийцэв. Ионатан Давидыг өөрийн адил хайрлалаа.


Ионатан түүнд —Тийм явдал хол байг. Чи алагдах ёсгүй. Миний эцэг их бага ямар ч хэргийг надад дуулгалгүй үйлддэггүй юм. Тэгэхлээр энэ хэргийг миний эцэг надаас яагаад нуух билээ? Тийм юм байхгүй хэмээн өгүүлэв.


Lean sinn:

Sanasan


Sanasan