Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Самуел 1:11 - Ариун Библи 2004

11 Давид хувцсаа зууран урсанд, түүний хамт байсан бүх хүн мөн тэгэв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

11 Давид хувцсаа хүү татан урсанд түүний хамт байсан бүх хүн мөн тэгэв.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Самуел 1:11
15 Iomraidhean Croise  

Реубен буцаж, тэр нүх уруу очин харахад, Иосеф нүхэндээ байсангүй. Тэрээр хувцас хунараа тасар татан,


Иаков хувцас хунараа урж тастаад, бүдүүн таараар ууц нуруугаа ороож, хүүгийнхээ төлөө олон хоног гашуудан гашуудсаар байлаа.


Тэд хувцсаа урцгааж, хүн бүр илжгээ ачаалж, хот уруу буцацгаав.


Тамар толгой дээрээ үнс тавин, өмссөн урт ханцуйтай хувцсаа урж, толгой дээрээ гараа тавин, чангаар орилсоор явав.


Тэгэхэд хаан босож, хувцсаа уран, газарт хэвтэв. Түүний бүх зарц дэргэд нь хувцсаа уран зогсож байв.


Тэгээд Давид Иоаб болон түүнтэй хамт байсан хамаг ардуудад —Хувцсаа урж, таар өмсөж, Абнерын өмнө гашуудагтун гэв. Давид хаан өөрөө авсны араас алхлаа.


Израилийн хаан уг захидлыг уншаад, хувцсаа уран, —Энэ хүнийг уяман өвчнөөс нь эдгээлгэхээр нөгөө нь надад үг илгээж байдаг нь би хүнийг үхүүлж, амьд байлгадаг Бурхан юм уу? Харин одоо тунгаан бодож, тэр миний эсрэг маргалдахыг хэрхэн оролдож байгааг хараач гэж хэлэв.


«Чиний зүрх зөөлөн байж, энэ газар болон эндхийн оршин суугчдын эсрэг хэлсэн Түүний үгсийг сонсоод Бурханы өмнө чи өөрийгөө даруу болгосон бөгөөд Миний өмнө чи өөрийгөө даруу болгож, хувцсаа уран, Миний өмнө уйлсан учир Би чамайг үнэхээр сонслоо» гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Энэ явдлын тухай би сонсоод өөрийн хувцас, нөмрөгөө урж, толгой, сахлынхаа үсийг зулгаан, балмагдан суув.


Мордехаи болсон бүх зүйлийг мэдээд, хувцсаа уран, таар углаж, үнсэн дээр хэвтэн, хотын дунд гарч чанга дуугаар гашуунаар уйлав.


Гэлээ ч хаан болон эдгээр бүх үгсийг сонссон түүний бүх зарц нар айсан ч үгүй, хувцсаа урсан ч үгүй.


Та нар хувцсаа биш, харин зүрх сэтгэлээ тастан урагтун”. Одоо өөрсдийн Бурхан ЭЗЭН уруу эргэгтүн. Учир нь Тэр бол нигүүлсэнгүй, өрөвч, уурлахдаа удаан, хайр энэрлээр бялхам, бузар мууд ч зөөлөн ханддаг билээ.


Харин элч Паул, Барнаб нар үүнийг сонсоод, хувцсаа хүү татаад, олон түмэн уруу яаран очиж, хашхиран —


Баяр хөөр болж буй хүмүүстэй хамт баярла, уйлж буй хүмүүстэй хамт уйл.


Тэгээд Иошуа хувцсаа уран, ЭЗЭНий авдрын өмнө нүүрээрээ газарт унаж, орой болтол хэвтэв. Израилийн ахмадууд ч мөн тийнхүү үйлдэж, толгой дээрээ шороо цацлав.


Lean sinn:

Sanasan


Sanasan