Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Петр 3:17 - Ариун Библи 2004

17 Тиймээс хайртууд минь, та нар үүнийг урьдаас мэдэж, өөрсдийгөө сэргийл. Эс тэгвэл та нар ёс зарчимгүй хүмүүсийн төөрөгдөлд автаж, тогтвортой байдлаа алдчих вий.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

17 Тиймээс хайртууд минь, та нар үүнийг урьдаас мэдэж, өөрсдийгөө сэргийл. Эс тэгвэл та нар ёс зарчимгүйчүүдийн төөрөгдөлд автаж, тогтвортой байдлаа алдчих вий.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Петр 3:17
26 Iomraidhean Croise  

Чухамдаа, шувууг харсаар байтал нь Өмнө нь тор тавих нь талаар хэрэг биз ээ.


Би та нарт талхны тухай яриагүйг яагаад ойлгодоггүй юм бэ? Харин фарисай болоод садукайчуудын хөрөнгөнөөс болгоомжил гэв.


Есүс тэдэнд —Фарисай болон садукайчуудын хөрөнгөнөөс сэрэмжил, болгоомжил гэхэд,


Хуурамч эш үзүүлэгчдээс болгоомжлогтун. Тэд хонины арьс нөмрөн та нар уруу ирэх боловч дотроо хомхой чононууд юм.


Тэдний цаг ирэх үед та нарт тэдний тухай ярьсныг сануулахын тулд Би эдгээрийг хэлсэн юм. Би та нартай хамт байсан учир үүнийг та нарт эхлээд хэлээгүй.


Тэд байнга элч нарын сургаалыг сонсож, бас нөхөрлөж, талх хувааж, залбирцгааж байлаа.


Учир нь тийм хүмүүс бидний Эзэн Христэд биш, харин өөрсдийн ходоодондоо боолчлогддог. Тэд ялдам, зусар үг яриагаараа гэнэн хүмүүсийн зүрхийг мэхэлдэг.


Тиймээс өөрийгөө зогсож байна гэж боддог хүн уначихгүйн тулд болгоомжтой байг.


Тиймээс хайрт ах дүү нар минь, та нарын нөр их хөдөлмөр Эзэн дотор хоосон зүйл биш гэдгийг мэдэж, тууштай байж, гуйвж дайвалгүй, Эзэний үйл хэрэгт үргэлж бялхсан бай.


Гэвч могой залиараа Еваг мэхэлсэн шигээ Христ уруу хандсан [цэвэр,] энгийн байдлаас та нарын санаа бодлуудыг төөрүүлчих вий гэхээс би айж байна.


Хуулиар зөвтгөгдөхийг оролдож буй та нар Христээс тусгаарлагдсан ажээ. Та нар нигүүлслээс салан унажээ.


Үүний үр дүнд бид цаашид хүүхэд байхаа больж, давалгаанд энд тэнд шидэгдэн, аливаа номлолын салхи, хүмүүсийн ов мэх болон зальхай хуйвалдааны башир арганд туугдалгүй,


Ноходтой адил байгсдаас, бузрыг үйлдэгчдээс, хуурамч хөвч хөндөлтөөс болгоомжлогтун.


Хэдийгээр би биеэрээ байхгүй байгаа боловч зөв сахилга журамтай байгааг чинь болон Христэд итгэх та нарын итгэлийн бат байдлыг хараад, баярлан би сүнсээрээ та нартай хамт байна.


Хэн нэг нь та нарыг Христийн дагуу биш, харин ертөнцийн үндсэн зарчмууд, хүний уламжлалын дагуух гүн ухаан болон хоосон мэхлэлээр олзлох вий хэмээн сэрэмжлэгтүн.


Чи бас түүнээс сэрэмжил. Учир нь тэр бидний үгсийг маш их эсэргүүцсэн юм.


Учир нь хэрэв бид бат итгэлийнхээ эхлэлийг эцэс хүртэл бат сахивал Христийн хуваалцагчид болсон байна.


Харин та нар бат итгэлээрээ түүнийг эсэргүүц. Дэлхийд буй ах дүү нар чинь адилхан зовлон эдэлж байгааг та нар мэднэ.


ёс зарчимгүй хүмүүсийн садар самуун явдлаар дарамтлагдсан зөвт Лотыг аварсан юм бол,


Хайртууд минь, эдүгээ би хоёр дахь захидлаа та нарт бичиж байна. Тэдгээрийн дотор би сануулгаар та нарын чин сэтгэлийн бодол санааг сэргээж байгаа нь


Тиймээс чи хаанаас унаснаа санаж гэмш. Чи анх хийж байсан үйлсээ үйлд. Хэрэв чи гэмшихгүй бол, Би чам уруу очиж, дэнлүүний чинь суурийг байрнаас нь зайлуулах болно.


Lean sinn:

Sanasan


Sanasan