Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Петр 3:16 - Ариун Библи 2004

16 Тэрчлэн түүний бүх захидалд эдгээрийн талаар бичсэн юм. Захидлуудад нь ойлгоход хэцүү зарим зүйл байдаг бөгөөд харанхуй мунхаг, туйлбаргүй хүмүүс Судрын бусад зүйлсийг ч гуйвуулдаг шигээ тэдгээрийг мушгин гуйвуулж өөрсдийгөө сүйрүүлдэг.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

16 Тэрчлэн түүний бүх захидалд эдгээрийн талаар бичсэн юм. Захидлуудад нь ойлгоход хэцүү зарим зүйл байдаг бөгөөд юу ч мэдэхгүй, туйлбаргүйчүүд Бичвэрийн бусад зүйлсийг гуйвуулдаг шигээ тэдгээрийг ч мушгин гуйвуулж өөрсдийгөө сүйрүүлдэг.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Петр 3:16
26 Iomraidhean Croise  

Ус шиг бургилж байсан учир Чи эрч чадлын дээд болж чадахгүй. Чи эцгийнхээ орон дээр гарч, бузарласан. Тэр миний орон дээр гарсан юм.


Шебагийн хатан хаан ЭЗЭНий нэрийн тулд алдаршсан Соломоны алдар цууг сонсоод, бэрх хүнд асуултаар сорьж үзэхийн тулд түүнийг зорин иржээ.


Бүхэл өдөржин тэд миний үгсийг гуйвуулдаг. Тэдний бүх бодол миний эсрэг хор хөнөөлийн төлөө юм.


Олныг дагалдан мууг үйлдэж болохгүй. Шударга ёсыг завхруулахын тулд олныг дагаж шүүхэд бүү гэрчил.


Ядуу хүнийг шүүхдээ шударга ёсыг бүү гажуудуул.


Учир нь та нар ЭЗЭНий зөнг дахин санахгүй. Яагаад гэвэл хүн бүрийн өөрийнх нь үг зөн болно. Та нар бидний Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН, амьд Бурханы үгсийг гуйвуулсан билээ.


Тиймээс хууль нь үл тоогдож, шударга ёс нь хэзээ ч мөрдөгдсөнгүй. Учир нь бузар муу хүмүүс зөвт хүмүүсийг хүрээлдгээс болж шударга ёс гаждаг юм.


Тэр хариуд нь тэдэнд —Яагаад та нар өөрсдөө ёс заншлынхаа төлөө Бурханы тушаалуудыг зөрчинө вэ?


тэр нь эцгээ, эсвэл эхээ хүндлэх хэрэггүй” гэдэг. Та нар ийнхүү ёс заншлынхаа төлөө Бурханы үгийг хүчингүй болголоо.


Есүс хариуд нь тэдэнд —Та нар Судрыг ч, Бурханы хүчийг ч мэдэхгүйгээс болж төөрөлдөж байна.


Чи шударга ёсыг бүү гажуудуул, нүүр тал бүү хар, хээл хахууль бүү ав. Учир нь хээл хахууль бол мэргэн хүний нүдийг сохолж, зөв шударга хүний үгийг гуйвуулдаг.


Тэдний төгсгөл бол сүйрэл. Тэдний бурхан бол ходоод бөгөөд тэд гутамшигт зүйлсээр сайрхдаг. Тэд дэлхийн юмыг л сэтгэж боддог.


Энэ талаар ярих зүйл бидэнд их байна. Харин та нар хатуу чихтэй болсон тул тайлбарлахад бэрх байна.


Тэр хүн хоёр санаа өвөрлөгч бөгөөд бүх үйлдээ тогтворгүй байдаг юм.


Есүс Христийн элч Петр би Понт, Галат, Каппадок, Ази болон Битун нутгуудаар тархсан, түр суурьшигч нарт илгээв.


гээд “Бүдрүүлэх Чулуу, тээглэх Хад болсон юм” гэжээ. Тэд үгэнд дуулгаваргүй байдгаас болж бүдэрдэг бөгөөд энэ нь тэдэнд тогтоогдсон аж.


Харин хуурамч эш үзүүлэгчид хүмүүсийн дунд байсан бөгөөд яг үүнчлэн мөн та нарын дунд ч хуурамч багш нар байх болно. Тэд өөрсдийг нь худалдан авсан Эзэнийг хүртэл үгүйсгэж, өөрсдийнхөө дээр түргэн сүйрлийг авчран, хөнөөлт тэрс үзлийг нууцаар таниулна.


Нүд нь завхайрлаар дүүрэн бөгөөд тэд нүгэл үйлдэхээ хэзээ ч больдоггүй. Тэд тогтворгүй сэтгэлтэнгүүдийг уруу татдаг бөгөөд шуналд дадлагажсан зүрхтэй хараалын хүүхдүүд юм.


Тиймээс хайртууд минь, та нар эдгээрийг хүлээж буй учраас амар амгалан дотор болон толбогүй бөгөөд гэм зэмгүйгээр Түүнд олдохыг хичээгтүн.


ариун эш үзүүлэгчдээр урьдаас хэлүүлсэн үгс болоод танай элч нараар уламжлагдсан Эзэн ба Аврагчийн тушаалыг та нарт сануулахын тулд юм.


Учир нь урьдаас ял шийтгэлийнх нь тухай бичигдсэн хэсэг хүмүүс сэм шургалан орж ирсэн бөгөөд тэд бидний Бурханы нигүүлслийг садар самуун болгон гажуудуулж, бидний цорын ганц Эзэгнэгч ба Эзэн Есүс Христийг үгүйсгэдэг.


Lean sinn:

Sanasan


Sanasan