Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Петр 2:16 - Ариун Библи 2004

16 Гэвч Балаам үйлдсэн гэм нүгэлдээ зэмлэл хүртсэн билээ. Хэлгүй илжиг хүний дуугаар ярьж, тэр эш үзүүлэгчийн солиорлыг номхтгосон аж.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

16 Гэвч Балаам тэрслэлдээ зэмлэл хүртсэн билээ. Хэлгүй эдэлгээний адгуус хүний дуугаар ярьж, тэр эш үзүүлэгчийн солиорлыг номхтгосон аж.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Петр 2:16
8 Iomraidhean Croise  

Гэм буруугийн төлөө зэмлэлээр Та хүнийг гэсгээдэг. Дэнгийн эрвээхийн адил Та түүний хувьд нандин юмсыг шатаадаг. Үнэхээр хүн бүхэн зүгээр л нэг амьсгал юм. Села


Би өөрийн зүрхийг мэргэн ухаан, гүн ухааныг шинжлэн судлах хийгээд тэнэгийн балмад, солиотны тэнэглэлийн учрыг олоход чиглүүлэв.


Наран доорх бүх юмсад буюу бүх хүнд нэг л хувь зохиол байдаг нь бузар юм. Хүмүүний хөвгүүдийн зүрх сэтгэл хорон муугаар дүүрч, амьдралынх нь туршид зүрхэнд нь солиорол байх ажээ. Дараа нь тэд үхэл уруу одох ажээ.


Шийтгэлийн өдрүүд ирсэн бөгөөд залхаан цээрлүүлэх өдрүүд ч иржээ. Үүнийг Израильд мэдүүл! Та нарын хууль бус явдлын балиараас, та нарын үлэмж дайсагналын улмаас эш үзүүлэгч нь тэнэг, сүнслэг хүн нь галзуу болжээ.


Иймээс хэрэв та нар шударга бус эд баялагт итгэмжтэй байгаагүй бол, хэн та нарт жинхэнэ баялгийг даатгах билээ?


Бүх синагогт би тэднийг дахин дахин залхааж, Бурханыг доромжлуулахыг хүчээр оролдон, тэдэнд хилэгнэн уурласандаа бүр харийн хотуудад ч очиж, тэднийг мөшгөн мөрдөж байв.


Lean sinn:

Sanasan


Sanasan