Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Петр 1:21 - Ариун Библи 2004

21 Учир нь нэг ч эш үзүүллэг хэзээ ч хүний хүслээр гарсангүй, харин Ариун Сүнсээр хөдөлгөгдсөн хүмүүс Бурханаас айлджээ.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

21 Учир нь нэг ч эш үзүүллэг хэзээ ч хүний хүслээр гарсангүй, харин Ариун Сүнсээр хөдөлгөгдсөн хүмүүс Бурханаас айлджээ.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Петр 1:21
29 Iomraidhean Croise  

ЭЗЭНий Сүнс надаар дамжуулан айлдав. Түүний үг миний хэлэн дээр буй.


Харагтун, Иеробоам утлагыг шатаахаар тахилын ширээний хажууд зогсож байх үед Бурханы хүн Иудагаас Бетелд ЭЗЭНий үгээр ирэв.


Тэр эмэгтэй Елиад —Бурханы хүн ээ, танд намайг буруутгах юм юу байна? Та нүглийг минь сануулж, хүүг минь үхэлд хүргэх гэж ирээ юү? хэмээв.


Тэгэхэд эмэгтэй Елиад —Одоо л би таныг Бурханы хүн гэдгийг мэдэж, таны аманд буй ЭЗЭНий үг үнэн болохыг ойлголоо хэмээн өгүүлжээ.


Тэгээд тэр нөхрөө дуудаад, —Зарц нараас нэгийг, мөн илжигнүүдээсээ нэгийг надад явуулаач. Би Бурханы хүн уруу гүйгээд ирье гэв.


Дараа нь тэр эмэгтэй ирж, Бурханы хүнд хэлсэн юм. Тэрээр —Явж, тосоо зараад, өрөө төлж, үлдсэнээр нь чи болон хөвгүүд чинь амьдарч болно гэв.


Тэр эмэгтэй нөхөртөө —Үзэгтүн, манайхаар үргэлж дайран өнгөрдөг тэр хүн бол Бурханы ариун хүн гэдгийг би мэдэж байна.


Бурханы хүний өөрт нь хэлж сануулсан тэр газар уруу Израилийн хаан хүн илгээв. Ингэж Елиша түүнд сануулсанд, тэрээр ганц хоёр удаа ч бус өөрийгөө тэнд хамгаалав.


Бурханы хүний зарц нар эрт босоод гадагш гартал, харагтун, морьд болон тэрэг бүхий их цэрэг хотыг бүсэлж байв. Зарц нь Елишад —Аяа, эзэн минь! Бид яах билээ? гэв.


Харин Бурханы хүн Мосегийн хувьд түүний хөвгүүд Леви овгийн дунд багтсан болой.


Давид эцгийнхээ тогтоосон журмын дагуу тэрээр үйлчлэлд нь тааруулан тахилч нарын бүлгүүдийг, мөн магтаалын үүрэг болон өдөр тутмын журмын дагуу тахилч нарт туслах зэрэгт левичүүдийг, мөн хаалгачдыг бүлгүүдээр нь хаалга бүр дээр томилов. Учир нь Бурханы хүн Давид ийн тушаасан юм.


Хэдий болтол вэ? Хуурмагийг эш үзүүлдэг эш үзүүлэгчдийн буюу өөрсдийн зүрхний төөрөгдлийн эш үзүүлэгчдийн зүрхэнд юм байна уу?


халдеичуудын нутгийн Хебар голын дэргэд Бузын хөвгүүн тахилч Езекиелд ЭЗЭНий үг тодорхойгоор иржээ. Тэнд ЭЗЭНий мутар нь түүний дээр ирэв).


Иудагийн хаад болох Иотам, Ахаз, Хезекиагийн өдрүүдэд Морешетын Микад ирсэн ЭЗЭНий үг. Үүнийг тэр Самари болон Иерусалимын талаар харсан.


Үзмэрчид гутамшиг болж, мэргэчид ичих болно. Бурханаас ямар ч хариу ирэхгүй тул тэд үнэхээр бүгд амаа таглах болно.


Мосе —Эдгээр бүх үйлсийг хийлгэхээр ЭЗЭН намайг илгээснийг та нар үүгээр мэдэх болно. Учир нь энэ бол миний өөрийн хийж буй зүйл биш юм.


Давид өөрөө Ариун Сүнсээр “Эзэн миний Эзэнд «Би Чиний дайснуудыг хөл дор чинь тавих хүртэл Миний баруун гарт залрагтун» гэв” гэж хэлсэн.


(Тэр эртнээс ариун эш үзүүлэгчдийнхээ амаар дамжуулан айлдсанчлан)


Ах дүү нар аа, Есүсийг баривчилсан хүмүүсийг газарчлан ирсэн Иудагийн тухайд Ариун Сүнс Давидын амаар урьдаас хэлсэн тэрхүү Судар биелэгдэх ёстой байв.


Тэд өөр хоорондоо санал зөрөлдөн тарж эхлэхэд Паул тэдэнд хандан үг хэлэв. —Ариун Сүнс эш үзүүлэгч Исаиагаар дамжуулан та нарын эцэг өвгөдөд зөв хэлсэн юм.


Өөрийнх нь Христ зовж тарчлах ёстой гэж Бурхан бүх эш үзүүлэгчдийн амаар урьдаас тунхаглуулсан зүйлсээ Тэр тийнхүү хэрэгжүүлэв.


Бурханы хүн Мосе үхэхийнхээ өмнө Израилийн хөвгүүдийг ерөөсөн ерөөл нь энэ болой.


Ариун Сүнс бидэнд мөн гэрчилдэг. Учир нь Тэр


Тиймээс Ариун Сүнс “Хэрэв өнөөдөр та нар Түүний дууг сонсох аваас,


Эхний асар байж байхад ариун газар уруу орох зам нээгдээгүй хэвээр байгааг Ариун Сүнс харуулж байна.


Тэгтэл Иудагийн хөвгүүд Иошуа дээр Гилгалд ирээд, Кениз хүн Иефуны хүү болох Калеб түүнд хэлсэн нь —ЭЗЭН та бид хоёрын тухай Кадеш-барнеад Бурханы хүн Мосед юу хэлснийг та мэднэ.


өөрсдийнх нь дунд байсан Христийн Сүнс аль үе болон хэнийг заасныг нягтлан судалжээ. Учир нь Христийн зовлон болон дараа нь ирэх алдрыг Тэр урьдаас айлдсан байжээ.


Намайг тэнгэр элчид мөргөхөөр хөлд нь унасанд тэр надад —Ингэсний хэрэггүй. Би бол чиний болон Есүсийн гэрчлэлтэй ах дүүсийн чинь хамтран зүтгэгч боол билээ. Бурханд мөргө. Учир нь Есүсийн гэрчлэл бол эш үзүүлэгчийн сүнс мөн гэв.


Lean sinn:

Sanasan


Sanasan