Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Коринт 5:20 - Ариун Библи 2004

20 Иймээс бид Христийн төлөөх элчин сайд нар юм. Бурхан биднээр дамжуулж ятгаж байгаачлан бид Христийн төлөө та нараас гуйя. Бурхантай эвлэрцгээ.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

20 Иймээс бид Христийн төлөөх элчин сайд юм. Бурхан биднээр дамжуулан ятгаж байгаачлан Христийн төлөө та нараас бид гуйя. Бурхантай эвлэрцгээ.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Коринт 5:20
28 Iomraidhean Croise  

Гэсэн хэдий ч ЭЗЭН Өөрийн бүх эш үзүүлэгчид болон үзмэрч бүрээр дамжуулан Израиль ба Иудад анхааруулж, —Өөрсдийн бузар муу замуудаас эргэж, та нарын эцэг өвгөдөд Миний тушаасан болон Өөрийн зарц нар эш үзүүлэгчдээр дамжуулан Миний та нарт илгээсэн бүх хуулийн дагуу Миний тушаал, Миний тогтоолуудыг сахигтун гэж айлдаж байв.


Тэдний эцэг өвгөдийн Бурхан болох ЭЗЭН Өөрийн элч нараараа дамжуулан тэдэнд дахин дахин үг илгээж байв. Учир нь Тэрээр Өөрийн ард түмэн болон Өөрийн орших газрыг энэрсэн билээ.


тэднийг Өөрийн хууль уруу буцаан эргүүлэх гэж ятгав. Гэсэн ч тэд ихэрхэгээр үйлдэн, Таны тушаалуудыг эс сонсон, Харин Таны зарлигуудын эсрэг нүглийг үйлдэв. Хэрэв хүн тэдгээрийг сахиваас амьдрах юм. Тэд зөрүүд мөрөө эргүүлж, өөрсдийн хүзүүгээ гүрдийлгэн, эс сонсов.


Одоо Түүнийг таньж, Түүнтэй эвтэй байгтун. Ийм л замаар чамд сайн нь ирэх болно.


Хэрэв тэр хүнд зөвийг нь мэдүүлж өгөхөөр түүний төлөө зуучлагч тэнгэр элч мянгын дунд нэг байвал,


Үзэгтүн, би чамтай адил Бурханд харьяалагддаг. Би ч гэсэн шавраар бүтээгдсэн билээ.


Хар санаатай элч гай зовлонд унана. Харин итгэлт элч илааршлыг авчирна.


Эсвэл тэр Миний хамгаалалтад түшиг. Тэр Надтай энхийг тогтоог. Тэр Надтай энхийг тогтоог”.


Гэвч Иеремиа —Тэд чамайг өгөхгүй. Миний чамд хэлж байгаа зүйлээр ЭЗЭНийг дагаач. Ингэснээр чиний хувьд ч сайн байж, чи амьдрах болно.


Гэсэн хэдий ч Би та нарт эш үзүүлэгчид болох Өөрийн бүх зарц нарыг дахин дахин илгээж, ”Миний үзэн яддаг энэ жигшүүрт зүйлийг бүү хийгээч” гэж хэлүүлсэн.


Тахилчийн уруул мэдлэгийг хамгаалах ёстой бөгөөд түүний амнаас гарах зааврыг хүмүүс хайх ёстой юм. Учир нь тэр бол түмэн цэргийн ЭЗЭНий элч юм.


Та нарыг сонсдог хүн Намайг сонсдог. Та нарыг үл хэрэгсдэг хүн Намайг үл хэрэгсдэг. Намайг үл хэрэгсдэг хүн Намайг илгээсэн Нэгэнийг үл хэрэгсэж байгаа юм гэлээ.


эзэн нь боолдоо “Зам, хашаа хавиар яв. Гэрээр минь дүүрэн хүн байлгахын тулд хүмүүсийг албадан авчир.


[Есүс] дахиж тэдэнд —Амар амгалан та нартай хамт байх болтугай. Эцэг Намайг илгээсний адил Би бас та нарыг илгээнэ гэв.


Учир нь хэрэв бид дайснууд байхдаа Хүүгийнх нь үхлээр Бурхантай эвлэрүүлэгдсэн юм бол, тэр тусмаа бид Түүний амиар аврагдах болно.


Иймд Христийн төлөө мөхөс байдал, доромжлол, гачигдал, хавчлага, хүнд байдал дотроо би баяртай байна. Учир нь би хэзээ мөхөс байна, тэр үед хүчтэй байдаг.


Тэр биднийг үсгээр бус, харин Сүнсээр шинэ гэрээний үйлчлэгчид байх чадвартай болгожээ. Учир нь үсэг бол хөнөөдөг, харин Сүнс бол амь өгдөг аж.


Иймээс бид Эзэнээс эмээхүйг мэдэж, хүмүүсийг ятгадаг. Бид Бурханд ил тод болсон билээ. Мөн та нарын мөс чанарын дотор ч бид ил тод болсон гэж би найддаг.


Бурхантай хамтран ажиллаж байгаа бид та нараас хичээнгүйлэн гуйя. Бурханы нигүүлслийг бүү дэмий хоосон аваарай.


Үүнийг хэрхэн зоригтойгоор ярих ёстой, тэгж ярихын тулд би сайн мэдээний төлөө элчин сайд болов.


Түүний загалмайн цусаар энх тайвныг тогтоон, Түүгээр дамжуулан газар дээрх, эсвэл тэнгэр дэх юмсыг, бүх юмсыг Өөртэйгөө эвлэрүүлснийг таалдаг.


Тиймд үүнийг эсэргүүцдэг хүн нь хүнийг бус, харин та нарт Өөрийн Ариун Сүнсийг өгдөг Бурханыг эсэргүүцэж байна.


Lean sinn:

Sanasan


Sanasan