Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Коринт 4:8 - Ариун Библи 2004

8 Бид бүх талаараа зовдог боловч няцардаггүй. Сандардаг боловч цөхөрдөггүй.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

8 Бид бүх талаар дарамтлагдавч няцардаггүй, сандардаг ч цөхөрдөггүй,

Faic an caibideil Dèan lethbhreac




2Коринт 4:8
26 Iomraidhean Croise  

“Тэд намайг залуугаас минь олон удаа хавчин зовоосон билээ. Гэвч тэд намайг дийлээгүй юм.


ЭЗЭН түүнийг хорон санаатны гарт орхихгүй, Эсвэл шүүгдэх үед нь түүнийг буруушаахгүй.


ЭЗЭНээс эмээхүйд бат итгэл бий бөгөөд Тэрээр Өөрийн хүүхдүүдэд хоргодох газар болдог.


ЭЗЭНий нэр бат бөх цамхаг бөгөөд Шударга зөв хүн тийшээ гүйгээд, тэнд аюулгүй байна.


Харин ЭЗЭНд найдагчдын хүч нь шинэчлэгдэнэ. Тэд бүргэд мэт жигүүр дээрээ элин халина. Тэд гүйхдээ үл ядран, алхахдаа үл цуцна.


Хэдийгээр инжрийн мод цэцэглэлгүй, усан үзмийн мод үр жимсгүй болж, чидун модны ургац гарахгүй, талбайд ямар ч хүнс ургахгүй байсан ч, мөн хашаандаа хоньгүй, саравчиндаа үхэргүй болсон ч,


Би та нарыг өнчрүүлж орхихгүй. Би та нар уруу ирнэ.


Та нарт учирсан сорилт нь хүнд тохиолддог л зүйл юм. Бурхан итгэмжит билээ. Тэр та нарыг хэрээс чинь хэтэрсэн хүчээр соригдохыг зөвшөөрдөггүй, харин сорилтыг тэсвэрлэж чадахын тулд сорилттой хамт мөн гарах замыг ч өгдөг юм.


Иймд Христийн төлөө мөхөс байдал, доромжлол, гачигдал, хавчлага, хүнд байдал дотроо би баяртай байна. Учир нь би хэзээ мөхөс байна, тэр үед хүчтэй байдаг.


Та нар бидэн дотор баригдаагүй. Харин та нар дотроо баригдсан аж.


Харин бид өөрсдийгөө Бурханы үйлчлэгчид хэмээн бүхний дотор баталдаг юм. Үлэмж хүлцэл, зовлон, гачигдал, дарамтан дотор,


Бид Македонид очсон ч гэсэн бидний махан бие амарсангүй. Гэвч бид тал бүрээсээ зовлон амсаж, гаднаа тэмцэлтэй, дотроо айдастай байв.


Би яг одоо та нарын дэргэд байн, дуу хоолойгоо өөрчлөхийг хүснэ. Яагаад гэвэл би та нарын талаар эргэлзээтэй байна.


Самуел Саулд —Юунд та намайг дуудаж, надад төвөг болов? гэхэд Саул хариулан —Би маш их зовж байна. Филистчүүд намайг дайрахаар ирж байхад Бурхан надаас салсан бөгөөд эш үзүүлэгчдээр ч, зүүдээр ч надад хариу өгөхгүй байна. Тийм учраас яах ёстойгоо мэдэхийн тулд би таныг дуудлаа гэв.


Түүнээс гадна, ардууд бүгд өөрсдийн хөвгүүд охидынхоо төлөө сэтгэлдээ гашуудаж байсан тул Давид уруу чулуу шидэж алахаар ярилцаж байсан учраас Давид ихэд зовов. Гэвч Давид өөрийн Бурхан ЭЗЭНээр өөрийгөө зоригжуулав.


Тэгэхэд Саул өөрийн зэвсэг үүрэгчдээ —Чи илдээ сугалан намайг хатгаж ал. Эс тэгвэл хөвч хөндүүлээгүй эдгээр хүмүүс ирж, намайг хатган алж, доромжлол болгох болно хэмээн өгүүлэв. Гэвч зэвсэг баригч нь ихэд айж байсан тул үүнийг гүйцэтгэж чадсангүй. Тиймээс Саул илдээ авч, дээрээс нь унав.


Lean sinn:

Sanasan


Sanasan