17 Эзэн бол Сүнс мөн. Эзэний Сүнс хаана байна, тэнд эрх чөлөө байдаг.
17 Эзэн бол Сүнс. Эзэний Сүнс хаана байна, тэнд эрх чөлөө байдаг.
Авралынхаа баясгаланг надад сэргээж өгч, Хүслэнт сүнсээр намайг тэтгээч.
Сүнс бол амь өгдөг, мах бол ашиггүй юм. Миний та нарт хэлсэн үгс бол сүнс ба амь билээ.
Тэгээд та нар үнэнийг ойлгож, үнэн та нарыг чөлөөлнө гэсэнд
Учир нь Христ Есүс доторх амийн Сүнсний хууль нь чамайг нүглийн болон үхлийн хуулиас чөлөөлсөн ажээ.
Тийнхүү “Анхны хүн Адам амьд сэтгэл болсон” гэж бичигджээ. Сүүлчийн Адам нь амь өгөгч сүнс болов.
Харин бид бүгд бүтээлэггүй нүүрээр Эзэний алдрын тусгалыг хардаг. Бид энэхүү Түүний дүрд алдраас алдарт өөрчлөгддөг. Энэ нь Эзэний Сүнсээр болдог.
Тэр биднийг үсгээр бус, харин Сүнсээр шинэ гэрээний үйлчлэгчид байх чадвартай болгожээ. Учир нь үсэг бол хөнөөдөг, харин Сүнс бол амь өгдөг аж.
Та нар бол хөвгүүд нь мөн тул, Бурхан Өөрийн Хүүгийн Сүнсийг бидний зүрхэнд илгээсэн байна. Тэр Сүнс “Аав, Эцэг” гэж дууддаг.
Христ биднийг эрх чөлөөтэй болгохын тулд чөлөөлсөн юм. Иймд бат зогс, дахиж боолчлолын буулганд бүү орогтун.
Ах дүү нар аа, та нар эрх чөлөө уруу дуудагдсан юм. Гэхдээ та нар эрх чөлөөгөө махан биеийн төлөөх таатай боломж болгож бүү ашигла. Харин бие биедээ хайраар үйлчил.
Учир нь Бурхан бидэнд айдсын сүнсийг бус, харин хүч, хайр ба биеэ захирахын сүнсийг өгсөн.