Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Коринт 12:21 - Ариун Библи 2004

21 Мөн дахин очиход минь миний Бурхан намайг та нарын өмнө гутаах вий, мөн урьд нь нүгэл үйлдэн өөрсдийн үйлдсэн ариун бус, садар самуун, тачаангуй байдалдаа үл гэмшсэн олон хүнээс болж би гашуудах вий гэдгээс айж байна.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

21 Мөн дахин очиход минь миний Бурхан намайг та нарын өмнө гутааж, урьд нь нүгэл үйлдэн, ариун бус байдал, садар самуун, тачаангуй байдалдаа үл гэмшсэн эдгээр олноос болж би харуусах вий гэхээс айж байна.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Коринт 12:21
37 Iomraidhean Croise  

Езраг залбирч, нүглээ наманчилан уйлж, Бурханы өргөөний өмнө сунан мөргөж байхад, Израилиас асар их чуулган гашуунаар уйлцгааж, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд мөн хүүхдүүд түүн уруу цугларцгаав.


Энэ явдлын тухай би сонсоод өөрийн хувцас, нөмрөгөө урж, толгой, сахлынхаа үсийг зулгаан, балмагдан суув.


Таны хуулийг сахин биелүүлдэггүй учир Нүд минь усны урсгал мэт нулимсыг урсгадаг юм.


Тэгээд Мосе ЭЗЭНд буцаж очин —Аяа, энэ ард түмэн аймшигт нүгэл үйлджээ. Тэд өөрсдөдөө алтан бурхан бүтээжээ.


Харин чи үүнийг сонсохгүй бол миний сэтгэл бардам зангийн өмнөөс нууцгайлан уйлна. ЭЗЭНий сүрэг олзлогдсон тул миний нүд гашуунаар уйлж, нулимс урсгана.


Миний ард түмний охины алагдагсдын төлөө би өдөр, шөнөгүй уйлахын тулд толгой минь ус, нүд минь нулимсны ундарга байсан ч болоосой!


Утга учиргүй найрлан цэнгэж, архидах бус, садарлан, тачаадах бус, хэрэлдэн маргаж, атаархан жөтөөрхөх бус, харин өдөр буй мэт бүгдээрээ зүй зохистой явцгаая.


зүрх сэтгэлд минь маш их уйтгар гуниг, байнгын зовуур байгааг Ариун Сүнсээр гэрчилж байна.


Та нарын дунд харь үндэстнүүдийн дунд хүртэл байдаггүй, садар самуун явдал байдаг нь дуулдлаа. Нэг чинь эцгийнхээ эхнэртэй нөхцдөг гэнэ.


Та нарын дуулгавартай байдал биелэгдмэгц бүх дуулгаваргүй байдлыг шийтгэхэд бид бэлэн байдаг.


Мөнөөх агуу гайхамшигт илчлэлтүүдээс болж, тэрхүү шалтгааны улмаас намайг өөрийгөө хэт дөвийлгэх вий хэмээн махан биед минь өргөс өгөгдсөн юм. Энэ нь намайг өөрийгөө хэт дөвийлгөхгүйн тулд намайг нударгалах Сатаны элч ажээ.


Хоёр дахь удаагаа дэргэд чинь байхдаа сануулж хэлсэнчлэн, эдүгээ би хол байхдаа урьд нь нүгэл үйлдсэн болон бусад бүх хүмүүст урьдчилан хэлж байна. Хэрэв би дахиж очвол та нарыг өршөөхгүй.


Иймд та нар өөрсдийн хайрын болон та нарын талаарх бидний сайрхлын баталгааг чуулгануудын өмнө тэдэнд ил тод үзүүл.


Эдүгээ махан биеийн үйлс нь илэрхий юм. Эдгээр нь завхайрал, бузар байдал, тачаангуй байдал,


Намайг уулан дээрээс буцаж буухад ууланд гал дүрэлзэж, гэрээний хоёр хавтан миний хоёр гарт байв.


ЭЗЭН та нарыг устгана хэмээн айлдсанаас болж би Түүний өмнө дөчин өдөр, дөчин шөнө түрүүлгээ харан хэвтсэн билээ.


Тиймд та нар газар дээрх эрхтнүүдийг үхүүл. Энэ нь садар самуун, бузар байдал, тачаал, муу хүсэл, шунахайрал болох шүтээн шүтэх явдал юм.


Бүгд гэрлэлтийг хүндлэгтүн. Ор дэр нь ч бузартаагүй байг. Учир нь янхан эрчүүдийг болон завхайрагчдыг Бурхан шүүнэ.


Учир нь тэд хоосон ихэрхэг үгсийг ярьж, алдаа төөрөгдөл дотор амьдардаг нэгнээс арай ядан зугтдаг хүмүүсийг махан биеийн хүсэл, тачаалаар уруу татдаг бөгөөд


Бусдыг галаас суга татан гаргаж авар. Махан биеэр бузарлагдсан хувцсыг нь хүртэл жигшин, заримд нь эмээнгүйгээр өршөөнгүй ханд.


Үүнчлэн Содом, Гоморра болоод эргэн тойрных нь хотууд эдгээрийн нэгэн адил завхайралд автагдан, өөр гаж махан биеийн араас явсан тул мөнхийн галын шийтгэлд өртөхийн жишээ болдог юм.


Харин хулчгар, итгэлгүй, жигшүүрт, алуурчид, завхай хүмүүс, мэргэ төлөгчид, шүтээнд мөргөгчид болон бүх худалч хүмүүсийн хувьд, тэдэнд оногдох хувь нь хоёр дахь үхэл буюу хүхэр, галаар шатаж буй нуурт байна гэв.


Гадна талд нь ноход, мэргэ төлөгчид, завхай хүмүүс, алуурчид, шүтээнд мөргөгчид болоод худлыг хайрладаг, үйлддэг бүхэн байна.


Эдгээр зүйлсийг гэрчлэгч Тэр —Тийм ээ, Би удахгүй ирнэ гэж айлдаж байна. Амен. Ирээрэй, Эзэн Есүс ээ!


Самуел нас барах өдөр хүртлээ Саулыг дахин харсангүй. Гэвч Самуел Саулын тухайд ихэд гашуудаж байв. ЭЗЭН ч Саулыг Израилийн хаан болгосондоо харамсав.


Lean sinn:

Sanasan


Sanasan