Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Коринт 11:20 - Ариун Библи 2004

20 Хэрэв хэн нэгэн хүн та нарыг боолчилж, цөлмөж, завшиж өөрийгөө өргөмжилж, нүүрэн дундуур чинь дэлсээд авбал та нар хүлцэн тэвчдэг шүү дээ.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

20 Учир нь хэн нэгэн хүн та нарыг боолчилж, цөлмөж, завшиж, өөрийгөө өргөмжилж, нүүрэн дундуур чинь дэлсээд авсан ч та нар тэвчдэг.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Коринт 11:20
19 Iomraidhean Croise  

Цохигчдод Би нуруугаа өгч, сахлыг минь үгтээх хүнд Би хацраа тавьж өглөө. Доромжлол, нулималтаас Би нүүрээ халхлаагүй.


Тэрээр цохигчид хацраа өгч, зэмлэлээр дүүрэг.


бэлэвсэн эмэгтэйчүүдийн гэрийг цөлмөж, удаан залбирч буй дүр үзүүлдэг. Эд нар үлэмж шийтгэл хүлээнэ гэв.


Хацрыг чинь алгадсан хүнд нөгөө хацраа тавьж өг. Дээлийг чинь булаан авсан хүнээс цамцаа бүү харамла.


Энэ мөчийг хүртэл бид өлсөж, цангаж, ядмаг хувцаслан, ширүүн нударгад өртөж, орон гэргүй байж,


Бид та нарын итгэлийг захирдаггүй. Харин бид та нарын баяр баясгалангийн төлөө та нартай хамтран ажиллагч юм. Учир нь та нар итгэлээрээ бат зогсдог.


Бид цэцэрхэл болон Бурханы мэдлэгийн эсрэг босогч аливаа өндөрлөг зүйлийг устгаж, ямар ч бодол санааг Христийн дуулгавартай байдалд олзлуулдаг.


Гэвч могой залиараа Еваг мэхэлсэн шигээ Христ уруу хандсан [цэвэр,] энгийн байдлаас та нарын санаа бодлуудыг төөрүүлчих вий гэхээс би айж байна.


Тийм болог. Би та нарт дарамт болоогүй. Гэсэн хэдий ч та нар намайг зальтай нэгэн гээд өөрсдийг чинь мэхэлж авсан хэмээдэг.


Харин энэ нь биднийг боолчлолд оруулахын тулд Христ Есүс дотор бидэнд байгаа эрх чөлөөг минь тагнахаар шургалсан хуурамч ах дүү нараас болсон юм.


Эдүгээ Хагар бол Арабын Синаи уул мөн бөгөөд одоогийн Иерусалимтай тохирдог. Учир нь тэр хүүхдүүдийнхээ хамт боолчлолд байна.


Түүнчлэн бид ч мөн хүүхэд байхдаа ертөнцийн үндсэн юмсын дор боолчлолд байсан.


Харин одоо та нар Бурханыг таньж, тэр ч байтугай Бурхан та нарыг танисан атал та нар чинь юунд дорой буурай, зохисгүй үндсэн юмс уруугаа дахин буцаж очин, бүр дахин боолчлогдохыг хүснэ вэ?


Христ биднийг эрх чөлөөтэй болгохын тулд чөлөөлсөн юм. Иймд бат зогс, дахиж боолчлолын буулганд бүү орогтун.


Та нарыг өөр юуг ч бодохгүй гэдэгт би Эзэн дотор та нарт итгэж байна. Харин та нарыг үймүүлэгч хэн боловч шийтгэлээ хүртэх болно.


Махан бие дотроо сайхан харагдахыг хүсдэг хүмүүс Христийн загалмайн төлөө хавчигдахгүй байхын тулд та нарыг хөвч хөндөх ёслол үйлд хэмээн албадаж байгаа юм.


Тэдний төгсгөл бол сүйрэл. Тэдний бурхан бол ходоод бөгөөд тэд гутамшигт зүйлсээр сайрхдаг. Тэд дэлхийн юмыг л сэтгэж боддог.


Учир нь та нарын мэдэж байгаачлан бид хэзээ ч зусарч үгтэй байгаагүй. Шунахайрлаа нуун дүр үзүүлээгүй. Бурхан бол гэрч.


Lean sinn:

Sanasan


Sanasan