Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Коринт 10:12 - Ариун Библи 2004

12 Учир нь өөрсдийгөө магтдаг тэдгээр хүмүүсийн зарим нэгэнтэй нь бид өөрсдийгөө жиших юм уу, харьцуулахыг зүрхэлдэггүй. Харин тэд өөрсдийгөө өөрсдөөрөө хэмжиж, өөрсдийгөө өөрсөдтэйгөө харьцуулдаг. Тэд ухаангүй ажээ.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

12 Учир нь бид өөрсдийгөө магтдаг хүмүүсийн тоонд орохыг, тэдэнтэй өөрсдийгөө харьцуулахыг эс зүрхэлнэ. Тэд өөрсдөө өөрсдийгөө хэмжиж, өөрсдийгөө өөрсөдтэйгөө харьцуулдаг нь ухаангүй аж.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Коринт 10:12
10 Iomraidhean Croise  

Та нар үнэхээр хүмүүс бөгөөд та нартай хамт мэргэн ухаан мөхөх болно!


Зөгийн балыг хэтрүүлж идэх нь сайн зүйл биш. Алдар нэрийнхээ хойноос хөөцөлдөх нь ч алдар биш ээ.


Өөрөө өөрийнхөө нүдэнд мэргэн байдаг хүнийг чи үзсэн үү? Мунхаг хүнд тийм нэгнээс ч илүү засрах найдлага бий.


Өөрийн чинь ам бус харин өөр хүн, уруул чинь бус харин гаднын хүн чамайг магтаг.


Фарисай хүн зогсоод өөртөө залбиран “Бурхан, Тандаа би талархъя. Юу гэвэл би бусад хүмүүс шиг зальхай, шударга бус, завхай бишээ. Тэр байтугай энэ татвар хураагч шиг ч биш билээ.


Учир нь Христийн надаар дамжуулан хийсэн зүйлээс өөр ямар ч юмыг би ярьж зүрхлэхгүй. Тэрээр надаар дамжуулан Харь үндэстнүүдийг дуулгавартай байдалд үгээр болон үйлсээр минь,


Тийн боддог нэг нь үүнийг мэдэж аваг. Юу гэвэл хол байхдаа бид захидлууд доторх үгэнд ямар байдаг шигээ хамт байх үедээ мөн ажил үйлсэд тийм байна.


Учир нь өөрийгөө магтагч хүн бус, харин Эзэний магтдаг хүн сайшаагдсан нь байна.


Бид өөрсдийгөө дахин магтаж эхлэх үү? Эсвэл зарим хүмүүсийн адил та нарт үзүүлэх эсвэл та нараас бичсэн итгэмжлэлийн захиа бидэнд хэрэгтэй юу?


Бид өөрсдийгөө дахиж та нарт сайшаах гээгүй. Харин биднээр бахархах боломжийг та нарт өгч байна. Ингэвэл зүрхэнд байгаагаараа бус, харин гаднах төрхөөрөө бахархдаг тэдгээр хүмүүст та нар хэлэх хариутай болно шүү дээ.


Lean sinn:

Sanasan


Sanasan