Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Коринт 1:9 - Ариун Библи 2004

9 Бид өөрсдөдөө бус, харин үхэгсдийг амилуулдаг Бурханд найдахын тулд бид дотроо үхлийн ялтай байсан.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

9 Гэхдээ бид өөрсдөө үхлийн ял дор байсан нь өөрсдөдөө бус, харин үхэгсдийг амилуулдаг Бурханд найдахын тулд билээ.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Коринт 1:9
20 Iomraidhean Croise  

Тэгвэл чиний өөрийн баруун гар чамайг аварч чадна гэдгийг Би ч мөн чамд хүлээн зөвшөөрнө.


Дэлхийн баян чинээлэг хүн бүхэн идэж, хүндэтгэн мөргөх болно. Шороон доор орогч бүхэн, Өөрсдийн сэтгэлийг амьд хадгалж чаддаггүй бүхэн ч Түүний өмнө сөгдөнө.


Хорон санаатан муу үйлийнхээ төлөө хөсөр хаягдах бол Шударга зөв хүн үхсэн ч хоргодох газартай.


Өөрийн зүрхэндээ итгэдэг хүн мунхаг. Харин мэргэн хүн аюулаас зайлдаг.


“Би амьдралынхаа дунд үед Үхэгсдийн орны дааман хаалгаар орж, өөрийнхөө он жилүүдийн үлдэгдлийг алдах ёстой боллоо” гэж би хэлсэн.


Би зөвт хүнд түүнийг заавал амьдарна гэж айлдсан боловч тэрээр өөрийн зөвт байдалд хэт найдсаар хууль бусыг үйлдвээс түүний зөв үйлсийн нэг нь ч дурсагдахгүй. Харин түүний үйлдсэн яг тийм хууль бус үйлдэл дотор тэр үхэх болно.


Өөрсдийгөө зөвт хэмээн өөрсдөдөө итгээд, бусдыг басамжлагч хэсэг хүмүүст хандан Тэр энэ сургаалт зүйрлэлийг айлдав. —


«Таны төлөө бид бүхэл өдөржингөө үхэж, Бид нядлагдах хонь мэт тооцогдож байв» гэж бичигдсэн юм.


Тэр биднийг тийм аймшигт үхлээс аварсан бөгөөд аврах болно. Тэр биднийг дахиж аварна гэж бид Түүнд өөрсдийн найдвараа тавьсан байв.


Ах дүү нар аа, Азид байхад бидэнд учирсан зовлонг, бид хүч чадлаасаа хэтэрсэн хүнд дарамтанд байснаас амьд үлдэх горьдлого маань ч тасарсныг та нар мэдээгүй байхыг бид хүсэхгүй байна.


Бид ямар нэгэн юмыг өөрсдөөсөө гаргадаг юм шиг шаардаж чадахгүй. Харин бидний чадвар Бурханаас гардаг юм.


Хүчний давамгайлал нь биднээс биш, харин Бурханых байхын тулд бид энэхүү баялгийг шавар савнуудад тээдэг.


Бурхан бол үхэгсдээс хүртэл амилуулах чадалтай хэмээн Абрахам үзсэн бөгөөд тэр хүүгээ ийнхүү амилуулагдсан мэт буцаан авсан юм.


Lean sinn:

Sanasan


Sanasan