Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Хаад 9:20 - Ариун Библи 2004

20 Харуул —Элч тэдэн уруу хүрч очсон боловч буцаж ирсэнгүй. Тэдний давхилт нь Нимшийн хүү Иехүгийн давхихтай адил юм. Учир нь тэрээр галзуурсан мэт давхидаг гэж мэдэгдэв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

20 Харуул —Элч тэдэн уруу хүрч очсон боловч буцаж ирсэнгүй. Тэдний давхилт нь Нимшийн хүү Иехүгийн давхихтай адил юм. Учир нь тэрээр галзуурсан мэт давхидаг гэж мэдэгдэв.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Хаад 9:20
10 Iomraidhean Croise  

Харуул өгүүлэн —Түрүүнд нь гүйж байгаа нь Задокийн хөвгүүн Ахимаазын гүйхтэй төстэй харагдана гэхэд хаан —Тэр бол сайн хүн. Сайн мэдээ авчирдаг хүн гэв.


Хазаелын илднээс зугтсан хүн Иехүгийн гарт орж үхэх болно. Иехүгийн илднээс зугтсан хүн Елишагийн гарт орж үхэх болно.


Иехү —Надтай хамт явж, ЭЗЭНий төлөөх миний зүтгэлийг харагтун гэв. Ингээд Иехү түүнийг тэргэндээ суулган явлаа.


Тэгэхэд хаан хоёр дахь морьтон эрийг илгээсэнд тэрээр тэдэн уруу ирээд, —Хаан “Амар амгалан уу?” гэж асууж байна гэв. Иехү —Чи амар амгалантай ямар холбоотой вэ? Миний хойноос яв хэмээн хариулав.


Чи тэнд очоод, Нимшийн ач, Иехошафатын хүү Иехүг хайж олоод, дотогш орон, ах дүүсийнх нь дундаас түүнийг босгон, дотоод өрөө уруу дагуулан орогтун.


Гар чинь юуг хийхээр тэмүүлнэ, түүнийг бүхий л чадлаараа хийгтүн. Учир нь чиний очих Үхэгсдийн оронд мэргэн ухаан, ажил үйлс, бодох сэтгэх гэдэг нь байхгүй.


Үзэгтүн, нүүрсний галыг хөөрөгдөн ашиглахын тулд зэвсэг хийдэг дархныг Би бүтээсэн. Би хөнөөхийн тулд сүйтгэгчийг бүтээв.


Гэвч Дорно ба Умард зүгээс ирсэн цуу үгс түүнийг зовоох бөгөөд тэрээр олон түмнийг хядаж устгахаар уур хилэнтэйгээр гарах болно.


Үзэгтүн. Догшин, шаламгай үндэстэн болох халдеичуудыг Би босгож байна. Тэд өөрийн бус газрыг эзэгнэхээр дэлхийн энгээр жагсан урагшилдаг.


Та зэвүүцлээр газар дэлхий дээгүүр алхан явж, уурандаа үндэстнүүдийг дэвсэлнэ.


Lean sinn:

Sanasan


Sanasan