Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Хаад 8:4 - Ариун Библи 2004

4 Хаан —Елишагийн үйлдсэн бүх агуу зүйлсийг надад ярьж өгөөч хэмээн Бурханы хүний зарц Гехазитай ярьж байв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

4 Хаан —Елишагийн үйлдсэн бүх агуу зүйлийг надад ярьж өгөөч гэж Бурханы хүний зарц Гехазитай ярьж байв.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Хаад 8:4
24 Iomraidhean Croise  

Елиагаас унасан түүний нөмрөгийг тэр аваад, усыг цохиж, —Елиагийн Бурхан, ЭЗЭН хаана байна вэ? гэв. Тэр бас усыг цохиход, тэр нь хоёр тийш болон хуваагдав. Елиша гаталж гарлаа.


Тэрээр арагшаа харж, ЭЗЭНий нэрээр тэднийг хараав. Тэгэхэд хоёр эм баавгай модон дотроос гарч ирээд, тэднээс дөчин хоёр хөвгүүнийг тастчин хаяв.


Тэгээд тэр өөрийн зарц Гехазид хандан —Тэр шунем эмэгтэйг дууд гэв. Гехази тэр эмэгтэйг дуудсанд өнөөх эмэгтэй Елишагийн өмнө зогсов.


Ингээд өнөөх эмэгтэй явж, Кармел ууланд Бурханы хүн уруу ирлээ. Бурханы хүн тэр эмэгтэйг холоос хараад, өөрийн зарц Гехазид —Хараач, тэнд өнөөх шунем эмэгтэй явна.


Тиймээс Нааман явж, Бурханы хүний үгийн дагуу Иордан голд долоон удаа булхав. Түүний бие махбод нялх хүүхдийн бие махбод мэт дахин сэргэж, тэрээр цэвэр болжээ.


Елиша өөрийн гэрт ахмадуудтай хамт сууж байв. Хаан өөрийн өмнөөс хүн илгээжээ. Харин тэр элчийг өөр дээр нь ирэхээс өмнө Елиша ахмадуудад хандан —Энэ алуурчны хүү миний толгойг авахуулахаар хэрхэн хүн илгээснийг та нар харж байна уу? Харагтун, элчийг ирэхэд хаалгаа хааж, түүний өмнө хаалгаа хаалттай байлгагтун. Түүний ард эзнийх нь хөлийн чимээ байгаа бус уу? гэв.


Тэгтэл Бурханы хүн —Сүх чинь хаана унасан бэ? гэж асуусанд тэр хүн түүнд тэр газрыг харуулаад, Елиша саваа тайраад тийшээ шидэж, төмрийг хөвүүлэв.


Тэгтэл Елиша —ЭЗЭНий үгийг сонсогтун. ЭЗЭН айлдахдаа “Маргааш яг өдийд Самарийн дааман хаалган дээр нэг хэмжүүр сайн гурилыг нэг шекелээр, хоёр хэмжүүр арвайг нэг шекелээр зарах болно” гэж байна гэв.


Ингээд тэд ирж, хотын дааман хаалга сахигчдыг дуудан, тэдэнд —Бид арамейчуудын хуаранд очтол, үзэгтүн, тэнд хэн ч байсангүй, хүний дуу ч сонсогдсонгүй, зөвхөн морьд ба илжигнүүд уяатай, майхнууд нь ч байсан хэвээрээ байв гэв.


Дааман хаалганы үүдэн дээр уяман өвчтэй дөрвөн хүн байжээ. Тэд нэг нэгэндээ —Яагаад бид үхэх хүртлээ энд суух ёстой юм бэ?


Долоон жилийн эцэст мөнөөх эмэгтэй филистчүүдийн нутгаас буцаж ирэв. Тэр өөрийн гэр, өөрийн талбайн талаар хаанд хүсэлт гаргахаар явжээ.


Тэр тэднийг Бетлехем уруу явуулж, —Яв, тэр Хүүхдийг сайтар хай. Түүнийг олмогцоо надад мэдэгдэгтүн. Би бас очиж Түүнд мөргөнө гэлээ.


Херод Есүсийг хараад ихэд баярлав. Учир нь тэр Есүсийн тухай сонсож, Түүнээс ямар нэгэн тэмдгийг харна хэмээн найдаж байсан тул Есүсийг харахыг удтал хүсэж байжээ.


Херод —Би өөрөө Иоханыг цаазлуулсан. Тэгвэл өөрийнх нь талаар надад иймэрхүү зүйл сонсогдоод байгаа тэр хүн хэн юм бэ? гэв. Тэр Түүнийг харахыг эрмэлзэж байлаа.


Би та нарт хэдийн хэлсэн. Та нар сонсоогүй. Юунд та нар дахин сонсохыг хүсэв? Та нар бас Түүний дагалдагчид болохыг хүсэж байгаа юм биш биз? гэв.


Гэвч хэдэн өдрийн дараа Фелик өөрийн эхнэр иудей эмэгтэй Друзилтэйгээ хамт хүрч ирээд, Паулыг дуудуулаад Христ Есүст итгэх итгэлийн тухай ярихыг нь сонсов.


Lean sinn:

Sanasan


Sanasan