Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Хаад 8:16 - Ариун Библи 2004

16 Израилийн хаан Ахабын хүү Иорамын тав дахь жилд Иехошафат Иудагийн хаан байсан бөгөөд Иудагийн хаан Иехошафатын хүү Иехорам хаан болжээ.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

16 Израилийн хаан Ахабын хүү Иорамын тавдугаар онд Иехошафат Иудагийн хаан байсан ба Иудагийн хаан Иехошафатын хүү Иехорам хаан болжээ.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Хаад 8:16
10 Iomraidhean Croise  

Иехошафат хаан болохдоо гучин таван настай байсан бөгөөд хорин таван жил Иерусалимд хаанчлав. Түүний ээж нь Шилхийн охин Азуба юм.


Иехошафат мөн Израилийн хаантай эв найрамдлыг тогтоов.


Иехошафат эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, эцэг Давидынхаа хотод эцэг өвгөдтэйгөө оршуулагджээ. Түүний орыг залгамжлан хүү Иехорам нь хаан болов.


Иудагийн хаан Иехошафатын арван долдугаар жилд Ахабын хүү Ахазиа нь Самарид Израилийн хаан болов. Тэрээр хоёр жил Израилийг захирчээ.


Ийнхүү Елиагийн хэлсэн ЭЗЭНий үгийн дагуу Ахазиа нас барав. Тэрээр хүүгүй байсан тул Иудагийн хаан Иехошафатын хүү Иехорамын хоёр дахь жилд Иехорам түүний оронд хаан болов.


Харин Иорам Хааны охин буюу Ахазиагийн эгч Иехошеба Ахазиагийн хүү Иоашийг авч, алуулж байсан хааны хөвгүүдийн дундаас хулгайлан, түүнийг асрагчтай нь хамт унтлагын өрөөндөө байлгав. Ингэж тэд түүнийг Аталиагаас нуун, тэр алуулсангүй.


Иудагийн хаан Иехошафатын арван найм дахь жилд Ахабын хүү Иехорам Самарид Израилийн хаан болсон бөгөөд арван хоёр жил хаанчлав.


Израилийн хаан Ахабын хүү Иорамын арван хоёр дахь жилд Иудагийн хаан Иехорамын хүү Ахазиа хаанчилж эхлэв.


Арабуудын хамт хуаран уруу дайран ирсэн дээрэмчдийн бүлэг бүх ууган хөвгүүдийг нь алсан тул Иерусалимын оршин суугчид түүний отгон хүү Ахазиаг оронд нь хаанаар өргөмжлөв. Ингээд Иудагийн хаан Иехорамын хүү Ахазиа хаанчилж эхэлжээ.


Lean sinn:

Sanasan


Sanasan