Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Хаад 7:6 - Ариун Библи 2004

6 Учир нь Эзэн арамейчуудын цэргүүдэд тэрэг, морьдын дуу чимээ буюу агуу их цэргийн дуу чимээг сонсгосон бөгөөд тэд нэг нэгэндээ —Үзэгтүн, бидэн уруу дайрахаар Израилийн хаан бидний эсрэг хитчүүдийн хаад болон египетчүүдийн хаадыг хөлсөлсөн байна гэцгээв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

6 Учир нь Эзэн арамчуудын цэргүүдэд тэрэг, морьдын дуу чимээ буюу агуу их цэргийн дуу чимээг сонсгосон бөгөөд тэд нэг нэгэндээ —Үзэгтүн, бидэн уруу дайрахаар Израилийн хаан бидний эсрэг хитчүүдийн хаад болон египетчүүдийн хаадыг хөлсөлсөн байна гэцгээлээ.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Хаад 7:6
21 Iomraidhean Croise  

Аммоны хөвгүүд Давидад жигшигдэх болсноо хараад хүмүүсийг илгээн Бет-рехобын сиричүүд болон Зобагийн сиричүүд болох хорин мянган явган цэргийг, Маакагийн хааныг нэг мянган цэргийн хамт, мөн арван хоёр мянган эрчүүдийн хамт Тобын хүмүүсийг хөлслөн авав.


Ялам модны төглийн дээгүүр алхах чимээг сонсмогц чи дайрагтун. Учир нь ЭЗЭН филистчүүдийн цэргийг дайрахаар чиний түрүүнд гарсан байна гэв.


Соломон Египетээс тэрэгнүүдийг зургаан зуун шекелээр, морьдыг зуун тавин мөнгөн шекелээр оруулж ирдэг байв. Түүнийгээ хитчүүдийн бүх хаад ба арамейчуудын хаадад зардаг байжээ.


Тэд тус бүр нэг дайсныг алжээ. Арамейчууд зугтаж, израильчууд тэдний хойноос хөөлөө. Арамын хаан Бен-хадад морин цэргүүдийн хамт мориндоо мордон зугтжээ.


Үзэгтүн, Би түүний дотор нэг сүнс тавихад, тэр нэг мэдээ сонсоод өөрийн нутагтаа буцна. Би түүнийг нутагт нь илдээр унагана» хэмээв” гээрэй гэж хэлжээ.


Тэд арамейчуудын хуаран уруу явахаар үдшийн бүрэнхийгээр босов. Тэднийг арамейчуудын хуарангийн захад хүрч очтол, үзэгтүн, тэнд хэн ч байсангүй.


Түгшүүрийн чимээ чихэнд нь байна. Амар амгалан байхад нь сүйтгэгч түүн дээр ирдэг аж.


Бурхан зөв шударга үеийнхэнтэй хамт байгаа учир Тэд тэнд ихэд айж байна.


Израилийн Ариун Нэгэн уруу харалгүй, ЭЗЭНийг хайлгүй, харин Египет уруу тусламж гуйн одож, морьдод түшиглэн тэдний тэрэгнийх нь олонд, морьтонгуудынх нь хүчтэйд найдагч нар гаслантай яа.


Чи миний эзний боолуудаас хамгийн дорд түшмэлийг няцаан, тэрэг ба морин цэргийн талаар Египетэд найдаж яаж чадна вэ?


Бас түүний дунд буй хөлсний цэргүүд нь бордсон тугалууд мэт юм. Учир нь тэд ч хүртэл бас эргэж, хамтдаа зугтаасан. Тэдний гай гамшгийнх нь өдөр буюу шийтгэлийнх нь цаг тэдний дээр ирсэн тул тэд зогсоогүй.


Тэднийг явах үед бялхсан их усны чимээ адил Төгс Хүчит Нэгэний дуу мэт тэдний далавчнуудын чимээг, хуарангийн чимээ мэт хөл үймээний чимээг би мөн сонсов. Тэд тогтуун зогсох бүрдээ далавчнуудаа буулгав.


Түүнээс гадна, херубуудын далавчны чимээ нь Төгс хүчит Бурханы ярих үеийн дуу хоолой мэт гаднах хашаанд хүртэл сонсогдов.


Тэд төмөр цээживч мэт цээживчтэй байсан. Тэдний далавчных нь дуу чимээ тулалдаанд орохоор давхилдаж буй олон морьд тэрэгний дуу чимээтэй адил байлаа.


Хуаранг хүрээлэн хүн бүр өөрийн байрлал дээр зогсоцгоосонд, бүх цэргүүд гүйлдэн орилолдож, бархиралдан зугтав.


Хуаранд ч, талд ч, бүх хүмүүсийн дунд айдас нөмөрлөө. Цэргийн анги болон дээрэмчид ч хүртэл чичирч, мөн газар хөдөлснөөс болж агуу их айдас тэднийг нөмрөв.


Тэгээд Давид хит хүн Ахимелех болон Зеруиагийн хөвгүүн Иоабын дүү Абишаи нарт хандан —Хэн надтай хамт Саул уруу, буудал уруу явах вэ? гэсэнд Абишаи —Би тантай хамт явна хэмээн хариулав.


Lean sinn:

Sanasan


Sanasan