Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Хаад 6:21 - Ариун Библи 2004

21 Тэгэхэд Израилийн хаан тэднийг хараад Елишад —Эцэг минь, би тэднийг алах уу? Би тэднийг алах уу? гэв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

21 Тэгэхэд Израилийн хаан тэднийг хараад Елишад —Эцэг минь тэднийг алах уу? Би тэднийг алах уу? гэв.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Хаад 6:21
9 Iomraidhean Croise  

Елиша түүнийг үхэлд хүргэхээр өвчтэй болоход Израилийн хаан Иоаш түүн уруу ирээд, түүний өмнө уйлан, —Эцэг минь, эцэг минь, Израилийн тэрэг ба түүний морьтон оо! гэв.


Елиша үүнийг хараад —Эцэг минь, эцэг минь, Израилийн тэрэгнүүд, тэдгээрийн морьтнуудаа! гэж хашхирав. Тэрээр Елиаг дахин харсангүй. Тэгээд тэр өөрийнхөө хувцсыг зууран хоёр хэсэг болгон урав.


Тэгтэл зарц нар нь ойртож ирж, түүнтэй ярин, түүнд —Эцэг минь, тэр эш үзүүлэгч танд агуу зүйлсийг хэлсэн бол та хийхгүй байх байсан уу? Гэтэл тэр танд “Угааж, цэвэр бол” гэж байхад та хийхгүй гэж үү? гэцгээв.


Ингээд Хазаел түүнтэй уулзахаар явж, дөчин тэмээн ачаа болох Дамаскийн бүх төрлийн сайн зүйлээс гартаа бэлэг авчээ. Тэр ирээд, түүний өмнө зогсон, —Таны хүү Арамын хаан Бенхадад намайг тан уруу илгээн, “Энэ өвчнөөс би ангижрах болов уу?” гэж хэлүүлсэн юм гэжээ.


Түүнийг хүрээлэн зогсогсод юу болох гэж буйг хараад —Эзэн, бид илдээрээ цавччих уу? гээд


Өөрийн дайсныг олсон хүн түүнийг зүгээр суллан тавих уу? Тийм учраас чиний өнөөдөр надад үйлдсэн хэргийн төлөө ЭЗЭН чамайг сайн сайхнаар шагнах болтугай!


Давидын хүмүүс өөрт нь —ЭЗЭН танд “Харагтун. Би чиний дайсныг гарт чинь өгөх гэж байна. Түүнийг өөрийн дураар болгогтун” хэмээн айлдсан тэр цаг өдөр нь болов гэцгээв. Давид босож Саулын дээлийн хормойг сэмхэн огтолж авав.


Тэгэхэд Абишаи Давидад —Бурхан өнөөдөр таны дайсныг гарт тань өгчээ. Тийм учраас энэ жадаар түүнийг нэгмөсөн газарт хатгаж алахыг надад зөвшөөрнө үү. Би хоёр дахин хатгахгүй хэмээн өгүүлэв.


Lean sinn:

Sanasan


Sanasan