Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Хаад 5:26 - Ариун Библи 2004

26 Тэгтэл Елиша түүнд —Нэгэн хүн чамтай уулзахаар тэрэгнээсээ бууж байсан үед миний зүрх гадагшаа яваагүй гэж үү? Одоо мөнгө, хувцас, чидун, усан үзмийн талбай, хонь, үхэр, эр эм боолууд зэргийг авах цаг гэж үү?

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

26 Тэгтэл Елиша түүнд —Нэгэн хүн чамтай уулзахаар тэрэгнээсээ буух үед миний зүрх чамтай хамт яваагүй гэж үү? Одоо мөнгө, хувцас, чидун, усан үзмийн талбай, хонь, үхэр, эр эм боолууд зэргийг авах цаг гэж үү?

Faic an caibideil Dèan lethbhreac




2Хаад 5:26
18 Iomraidhean Croise  

би чинийх гэгдэх юмнаас юу ч авахгүй, ширхэг утас ч юм уу, эсвэл улавчны уяа ч авахгүй гэж тангарагласан юм. Чи “Би Абрамыг баян болгосон” гэж хэлэх вий.


Харин Елиша —Миний өмнө нь зогсдог ЭЗЭНий амьд буйгаар тангараглаж байна. Би юу ч авахгүй гэлээ. Нааман авахуулахаар түүнийг ятгасан боловч тэр татгалзав.


Зарц нарынх нь нэг —Үгүй, эзэн хаан минь, харин Израильд буй эш үзүүлэгч Елиша унтлагын өрөөндөө таны ярьсан үгсийг Израилийн хаанд хэлдэг юм хэмээн айлтгав.


Харин хаан Бурханы дотор баясна. Түүгээр тангараглагчид бүгд бахархан бахдана. Учир нь худал яригчдын амнууд таглагдсан байна.


Үнэнч ам мөнх настай бол худалч хэл агшин зуурын настай.


Худалч уруул ЭЗЭНий зэвүүцлийг төрүүлдэг бол Итгэлтэйгээр үйлдэгсэд Түүний таалалд нийцдэг.


Харин чи, чи өөртөө агуу зүйлсийг хайж байна уу? Бүү хай. Учир нь үзэгтүн, Би бүх махан биеүд дээр гай гамшиг авчрах гэж байна» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Харин чиний явж болох бүх газарт Би чиний амийг чамд олз болгон өгнө»” гэжээ.


Энэ өргөө эзгүйрэн хоосроод байхад гоёмсог гэртээ суух нь та нарын хувьд цаг нь мөн гэж үү?


Өвчнийг эдгээ, үхэгсдийг босго, уяман өвчтөнг цэвэрлэ, чөтгөрийг зайлуул. Үнэгүйгээр авснаа үнэгүйгээр өг.


Хэний ч мөнгө эсвэл алт, хувцас хунарт би шунахайраагүй.


Ийм маягаар шаргуу хөдөлмөрлөж байж л сул дорой нэгэндээ тус болох ёстойг би та нарт бүх талаар үзүүлсэн. Мөн Эзэн Есүсийн айлдсан “Авахаасаа өгөх нь илүү ерөөлтэй” гэсэн үгийг санагтун гэж хэлэв.


Петр түүнд —Та хоёр юунд Эзэний Сүнсийг сорихоор санаа нийлэв? Харагтун, нөхрийг чинь оршуулсан хүмүүс энд хаалганы дэргэд байна. Тэд чамайг ч бас авч яваг гэхэд,


Миний хувьд, би биеэрээ байгаагүй боловч сүнсээрээ та нарын дэргэд байж, дунд чинь байсан мэт үүнийг үйлдэгчийг хэдийн шүүсэн юм.


Хэдийгээр би биеэрээ байхгүй байгаа боловч зөв сахилга журамтай байгааг чинь болон Христэд итгэх та нарын итгэлийн бат байдлыг хараад, баярлан би сүнсээрээ та нартай хамт байна.


Lean sinn:

Sanasan


Sanasan