19 Елиша түүнд —Амар амгалан явагтун гэв. Ингээд Нааман түүнээс хэсэг зайнд холдов.
19 Елиша түүнд —Амар тайван явагтун гэв. Ингээд Нааманыг хэсэг зайнд холдож байтал
Тэднийг Бетелээс хөдлөөд, Ефратад хүрэхээс арай өмнөхөн Рахел төрөх болж, хүчтэй өвджээ.
Тэгээд Мосе тэндээс холдож, хадам эцэг Иетрогийнд буцан очоод, түүнд —Би Египетэд байгаа өөрийн ах дүү нар уруу буцан очиж, тэдний амьд эсэхийг хармаар байгаа тул намайг явуулаач гэсэнд Иетро Мосед —Амар тайван яв даа гэж хэлэв.
Есүс түүнд —Охин минь, итгэл чинь чамайг эдгээлээ. Амар тайван явж, зовлонгоосоо ангижрагтун гэв.
Есүс тэр эмэгтэйд хандаж —Итгэл чинь чамайг аварлаа. Амар тайван яв даа гэж айлдав.
Есүс түүнд —Охин минь, итгэл чинь чамайг эрүүл болголоо. Амар тайван яв даа гэв.
Та нарт хэлэх зүйл Надад олон бий ч та нар одоо тэдгээрийг даахгүй.
Би та нарт сүү өгсөн. Бор хоол өгөөгүй. Тэгэхэд та нар чадваргүй байсан. Одоо ч гэсэн та нар чадваргүй байна.
Тэгэхэд Ели хариулан, —Амар амгалан явагтун! Израилийн Бурхан чиний гуйсан гуйлтыг биелүүлэх болтугай! гэв.
Ийнхүү Давид Абигаилын гараас түүний авчирсан юмыг авч, тэр эмэгтэйд —Гэртээ тайван буцагтун. Харагтун, би чиний өгүүлснийг сонсож, чиний гуйлтыг хүлээн авлаа хэмээн өгүүлэв.