Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Хаад 5:16 - Ариун Библи 2004

16 Харин Елиша —Миний өмнө нь зогсдог ЭЗЭНий амьд буйгаар тангараглаж байна. Би юу ч авахгүй гэлээ. Нааман авахуулахаар түүнийг ятгасан боловч тэр татгалзав.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

16 Харин Елиша —Миний өмнө нь зогсдог ЭЗЭН амьд! Би юу ч эс авна гэлээ. Нааман түүнийг, ав гэж ятгасан боловч тэр татгалзав.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Хаад 5:16
15 Iomraidhean Croise  

Харин Бурханы хүн хаанд хариулан —Та өөрийнхөө гэрийн тэн хагасыг надад өгөх байсан ч би тантай хамт явахгүй, мөн энэ газарт байхдаа би талх ч идэж, ус ч уухгүй.


Гилеадын суурьшигчдын нэг тишбе хүн Елиа Ахабт —Миний хүндэтгэдэг Израилийн Бурхан ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. Намайг тушаахаас нааш энд хэдэн жилийн турш бороо ч орохгүй, шүүдэр ч буухгүй болно гэв.


Елиа —Миний үйлчилдэг түмэн цэргийн ЭЗЭНий амьд буйгаар тангараглаж байна. Би өнөөдөр заавал Ахабт бараалхана гэв.


Елиша —Миний өмнө нь зогсдог түмэн цэргийн ЭЗЭНий амьд буйгаар тангараглаж байна. Би Иудагийн хаан Иехошафатын оршихуйг хүндлээгүй бол би чам уруу харах ч үгүй, чамайг харах ч үгүй байхсан.


Харин Бурханы хүн Елишагийн зарц Гехази —Үзэгтүн, энэ арам хүн Нааманы авчирсан зүйлийг гараас нь аваагүйгээрээ миний эзэн түүнийг өршөөн хэлтрүүллээ. ЭЗЭНий амьд буйгаар тангараглаж байна. Би түүний араас гүйн очоод, түүнээс ямар нэгэн юм авъя гэж боджээ.


Тэгтэл Елиша түүнд —Нэгэн хүн чамтай уулзахаар тэрэгнээсээ бууж байсан үед миний зүрх гадагшаа яваагүй гэж үү? Одоо мөнгө, хувцас, чидун, усан үзмийн талбай, хонь, үхэр, эр эм боолууд зэргийг авах цаг гэж үү?


Тэгэхэд Даниел хаанд хариулан, —Бэлгүүдээ өөртөө үлдээж, эсвэл шагналаа өөр хэн нэгэнд өгөгтүн. Тийм боловч хааны төлөө би энэ бичээсийг уншиж, утгыг нь мэдүүлж өгье.


Өвчнийг эдгээ, үхэгсдийг босго, уяман өвчтөнг цэвэрлэ, чөтгөрийг зайлуул. Үнэгүйгээр авснаа үнэгүйгээр өг.


Надад бүх юмс зөвшөөрөгддөг, харин бүх юмс тустай биш. Надад бүх юмс зөвшөөрөгддөг, харин би юугаар ч эзэмдүүлэхгүй.


Одоо би гурав дахь удаагаа та нар уруу очиход бэлэн боллоо. Би та нарын юмсыг бус, харин та нарыг эрж хайдаг тул та нарт дарамт болохгүй. Учир нь хүүхдүүд эцэг эхийнхээ төлөө биш, харин эцэг эх нь хүүхдүүдийнхээ төлөө баялгийг хураах ёстой.


Lean sinn:

Sanasan


Sanasan