Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Хаад 21:4 - Ариун Библи 2004

4 Тэрээр ЭЗЭНий өргөө дотор тахилын ширээнүүд босгов.Энэ өргөөний талаар “Иерусалимд Би Өөрийн нэрийг тавина” гэж ЭЗЭН айлдсан юм.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

4 “Иерусалимд Би Өөрийн нэрийг тавина” гэж ЭЗЭНий айлдсан ЭЗЭНий өргөөнд тэрээр тахилын ширээнүүд босгов.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Хаад 21:4
18 Iomraidhean Croise  

Тэр Миний нэрийн төлөө өргөө босгож, Би түүний хаанчлалын суудлыг мөнхөд тогтооно.


Энэ газраас залбирах боолынхоо гуйлтыг сонсохын тулд таны “Миний нэр тэнд байх болно” гэж айлдсан тэр газар уруу, Таны хараа өдөр ч, шөнө ч өргөө дээр тусах болтугай.


ЭЗЭН түүнд —Миний өмнө хийсэн чиний залбирал ба хүсэлтийг Би сонслоо. Миний нэрийг энд үүрд мөнхөд тавьснаар чиний барьсан энэ өргөөг Би ариусган тусгаарлалаа. Миний мэлмий, миний зүрх сэтгэл үргэлж энэ газарт байх болно.


Ахазын дээд танхим буюу дээвэр дээрх Иудагийн хаадын бүтээсэн тахилын ширээнүүд болон ЭЗЭНий өргөөний хоёр хашаан дотор Манассегийн бүтээсэн тахилын ширээнүүдийг хаан нураав. Тэднийг хаан тэнд нь хэмхлэн, үнсийг нь Кидрон горхи уруу асгажээ.


ЭЗЭН айлдахдаа —Би Израилийг зайлуулсан шигээ Иудаг ч мөн Өөрийн мэлмийнээс зайлуулах болно. Миний сонгосон энэ хот болох Иерусалимыг болон “Миний нэр тэнд байх болно” гэсэн сүмээ Би хаях болно хэмээв.


“Би Өөрийн ард түмнээ Египетийн газраас удирдан гаргасан өдрөөс хойш Өөрийн нэрийг байлгахаар өргөөг бариулахын тулд Израилийн бүх овгоос нэг ч хотыг Би сонгоогүй, мөн Миний ард түмэн болох Израилийг удирдах ямар ч хүнийг Би сонгоогүй юм.


Харин Би Өөрийн нэрийг тавихын тулд Иерусалимыг сонгож, Өөрийн ард түмэн Израилийг захируулахын тулд Давидыг сонгосон билээ” хэмээсэн юм.


Та нар Надад зориулан шороогоор тахилын ширээ босгож, дээр нь өөрсдийн шатаалт тахил, эвийн тахилыг, өөрсдийн хонь ба үхрүүдийг өргө. Би Өөрийн нэрээ сануулах газар бүрд та нар дээр очиж, та нарыг ерөөнө.


Үнэндээ Надад энэ хот тэднээр баригдсан өдрөөсөө энэ өдрийг хүртэл Миний уур болон Миний хилэн байсан нь Миний нүүр царайны өмнөөс зайлуулагдахын тулд юм.


Харин тэд Миний нэрээр дуудагдсан өргөөг бузарлахын тулд түүн дотор өөрсдийн жигшүүрт зүйлсээ тавьдаг.


Тэд өөрсдийн хөвгүүд ба охидыг Молехт зориулан гал дундуур өнгөрүүлэхийн тулд Бен-хинномын хөндий дэх Баалын мөргөлийн өндөрлөгүүдийг барьдаг. Би тэдэнд үүнийг тушаагаагүй бөгөөд Иудагаар нүгэл үйлдүүлэхийн тулд тэд энэ жигшүүрт зүйлийг хийх нь Миний оюун бодолд ч орсонгүй.


“Учир нь Иудагийн хөвгүүд Миний мэлмийд бузар мууг үйлджээ” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Миний нэрээр нэрлэгддэг гэрт түүнийг бузарлахын тулд тэд өөрсдийн жигшүүрт зүйлсээ тавьсан билээ.


Дахин тэд Надад ийм хэргийг үйлдсэн. Тэд тэр өдөртөө Миний ариун газрыг бузарлаж, Миний амралтын өдрийг бузарлав.


Учир нь тэд өөрсдийн шүтээнүүдэд зориулан хүүхдүүдээ алсан тэр өдөртөө л Миний ариун газрыг бузарлахаар орж ирсэн. Мөн тэд Миний өргөөн дотор ийнхүү үйлдэв.


Харин та нарын Бурхан ЭЗЭН Өөрийнхөө нэрийг тавин, Өөрөө суухаар танай овгуудаас сонгох тэр газрыг та бүхэн хайж, тэнд та нар оч.


Lean sinn:

Sanasan


Sanasan