Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Хаад 21:12 - Ариун Библи 2004

12 Израилийн Бурхан, ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би Иерусалим болон Иуда дээр гамшгийг илгээх бөгөөд үүний талаар сонссон хэний ч бай хоёр чих нь хангинах болно.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

12 Израилийн Бурхан ЭЗЭН ийн айлдаж байна. “Үзэгтүн, Би Иерусалим болон Иуда дээр бузар гамшгийг илгээх бөгөөд үүний талаар сонссон хэний ч хоёр чих нь хангинах болно.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Хаад 21:12
12 Iomraidhean Croise  

ЭЗЭН айлдахдаа «Үзэгтүн, Би энэ газарт болон эндхийн оршин суугчид дээр бузар мууг буюу Иудагийн хааны уншсан тэрхүү номын бүх үгсийг авчирдаг.


Дэлхий өөрийн оршин суугчдын дор бузарлагдав. Учир нь тэд хуулиудыг зөрчиж, тогтоолуудыг өөрчлөн, мөнхийн гэрээг эвдэв.


Тийм учраас Эзэн БУРХАН “Үзэгтүн. Би Сионд нэг чулууг тавина. Тэр нь шалгагдсан бөгөөд бат тавигдсан суурийн булангийн үнэт чулуу юм. Түүнд итгэгчийг яаруулахгүй.


”Иудагийн хаад болон Иерусалимын оршин суугчид аа, ЭЗЭНий үгийг сонс. Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Үзэгтүн, сонссон хүн бүрийн чих чичрэхээр тийм гамшгийг Би энэ газар дээр авчрах гэж байна.


Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. —Гай гамшиг, зөвхөн гай гамшиг. Харагтун, энэ нь ирж байна!


Бидэнд асар их гамшгийг авчрахаар бидний эсрэг болон биднийг захирдаг захирагчдын эсрэг айлдсан үгээ Тэр баталжээ. Учир нь Иерусалимд үйлдэгдсэн шиг ийм явдал тэнгэрийн дор хаана ч тохиолдож байгаагүй.


“Газар дэлхийн бүх гэр бүлүүдийн дундаас Би зөвхөн та нарыг сонгосон. Тиймээс та нарын бүх гэм буруугийн төлөө Би та нарыг шийтгэнэ”.


Тийм учраас та нараас болж Сион нь талбай мэт хагалагдаж, Иерусалим нь сүйрлийн овоо болж, сүмийн уул нь ойн модот өндөр газрууд болно.


ЭЗЭН Самуелд айлдахдаа —Харагтун! Би Израильд нэгэн зүйлийг үйлдэх гэж байна. Түүнийг сонссон бүх хүмүүсийн хоёр чих нь хангинах болно.


Lean sinn:

Sanasan


Sanasan