Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Хаад 20:19 - Ариун Библи 2004

19 Тэгэхэд Хезекиа Исаиад —Таны хэлсэн ЭЗЭНий үг нь сайн юм гэв. Учир нь тэр “Хэрэв миний өдрүүдэд л амар амгалан, үнэн байвал болох юм бус уу?” гэж боджээ.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

19 Хезекиа, Исаиад —Таны хэлсэн ЭЗЭНий үг сайн юм гэв. Учир нь тэрээр “Миний өдрүүдэд амар амгалан, аюулгүй байвал болоо бус уу?” гэж боджээ.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Хаад 20:19
15 Iomraidhean Croise  

Гагцхүү чиний эцэг Давидын тусын тулд Би үүнийг чиний өдрүүдэд хийхгүй, харин чиний хөвгүүний гараас Би үүнийг тастан авах болно.


Тэгэхэд Шимеи нь хаанд —Зөв үг байна. Миний Эзэн хааны тушааснаар таны боол би үйлдье гэж хариулав. Ийнхүү Шимеи Иерусалимаас гаралгүй тэнд олон өдөр амьдарчээ.


Хезекиагийн бусад үйлс, түүний бүх чадал, тэр хэрхэн цөөрөм болон ус түгээгүүрийн хоолойг байгуулж, хот уруу ус татсан зэрэг нь Иудагийн Хаадын Шастир Номд тэмдэглэгдээгүй гэж үү?


Тиймээс үзэгтүн, Би чамайг чиний эцэг өвгөд уруу аваачин, чи булшиндаа амар тайвнаар очих болно. Энэ газар дээр Миний авчрах бүх бузар мууг ч чиний нүд үзэхгүй» гэсэн” гээрэй гэв. Ингээд тэд хариу үгийг хаанд дамжуулав.


Тэрээр амар амгалан болон үнэний үгстэй захидлыг Ахашверошийн хаант улсын зуун хорин долоон мужид бүх иудейчүүдэд илгээж,


Тэрээр —Би эхийнхээ хэвлийнээс нүцгэн ирсэн, би тийшээ ч нүцгэн буцна. ЭЗЭН өгсөн, ЭЗЭН зайлуулан авлаа. ЭЗЭНий нэр алдаршиг гэв.


Та үүнийг үйлдсэн учраас Би хэлгүй болсон бөгөөд би амаа эс нээдэг.


Үзэгтүн, Би энэ хотод эдгэрэлт, эрүүл мэндийг авчрах бөгөөд Би тэднийг эдгээх болно. Би тэдэнд амар амгалан болон үнэний элбэг дэлбэгийг илчилнэ.


ЭЗЭНий хайр энэрэл үнэндээ хэзээ ч дуусахгүй. Учир нь Түүний өршөөл хэзээ ч унахгүй.


Амьд хүн дүрстэн болон хүн нүглээ шийтгүүлж байхдаа юунд гомдох ёстой вэ?


Тэгтэл Мосе Ааронд —Энэ нь ЭЗЭНий “Надад ойртон ирэгсдээр Би ариун хэмээн үзэгдэж, бүх ард олны өмнө Би хүндлэгдэн дээдлэгдэх болно” хэмээн айлдсан зүйл мөн гэв. Тэгэхэд Аарон дуугүй байв.


Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Дөрөв, тав, долоо, аравдугаар саруудын мацаг барилтууд нь Иудагийн гэрт баяр баясгалан, хөгжилтэй сайхан баяр наадам болно. Иймээс үнэн, амар амгаланг хайрла”.


Тэнгэр элч тэдэнд —Бүү айгтун, харагтун, би бүх ард түмнийг үлэмж баярлуулах сайн мэдээг та нарт авчирлаа.


Дээр өндөрт алдар нь Бурханд байх болтугай, доор газарт амар тайван нь Түүний тааллыг олсон хүмүүст байх болтугай гэцгээв.


Ийнхүү Самуел юу ч нуулгүй бүгдийг түүнд ярив. Тэгэхэд Ели —Тэр бол ЭЗЭН мөн. Түүнд таалагдсан бүгдийг Тэр үйлдэх болтугай! гэв.


Lean sinn:

Sanasan


Sanasan