Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Хаад 2:6 - Ариун Библи 2004

6 Тэгэхэд Елиа түүнд —ЭЗЭН намайг Иордан уруу илгээсэн учир чи энд үлдээч гэхэд Елиша —ЭЗЭНий амьд буйгаар болон таны амьд буйгаар тангараглаж байна. Би таныг орхихгүй гэв. Ингээд тэр хоёр цааш явав.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

6 Тэгэхэд Елиа түүнд —ЭЗЭН намайг Иордан уруу илгээсэн учир чи энд үлдээч гэхэд Елиша —ЭЗЭН амьд! Бас та амьд! Би таныг орхихгүй гэв. Ингээд тэр хоёр цааш явав.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Хаад 2:6
9 Iomraidhean Croise  

Абрахам шатаалт тахилын модыг авч, хүү Исаактаа үүрүүлж, өөрөө гал, хутга хоёроо гартаа бариад хоёулаа хамт явжээ.


Абрахам —Хүү минь, шатаалт тахилд зориулж Бурхан Өөрийгөө хургаар хангана гээд хоёул цааш явжээ.


Елиа Елишад —ЭЗЭН намайг Бетел хүртэл илгээсэн учир чи энд үлдээч гэсэн боловч Елиша —ЭЗЭНий амьд буйгаар болон таны амьд буйгаар тангараглаж байна. Би таныг орхихгүй гэв. Тиймээс тэд Бетел уруу явав.


Хөвгүүний эх нь —ЭЗЭНий амьд буйгаар болон таны амьд буйгаар тангараглаж байна. Би таныг орхин явахгүй гэв. Елиша босоод, тэр эмэгтэйг дагав.


(Ургац хураалтын өдрүүдийн туршид Иордан бүх эргээ халин үерлэсэн байдаг) Авдрыг дамнан яваа тахилч нар Иорданд орж хөлөө усны захад дүрмэгц,


Цаашлаад, гэрээний авдрыг авч яваа тахилч нарт чи тушаан “Та нар Иорданы эргийн усанд хүрч очоод усан дотор зогс” гэж хэл гэлээ.


Харин Рут —Таныг орхиж, таныг дагахаас буцаж эргэхийг надад бүү ятгаач. Учир нь таны явах газар уруу би явна. Таны суух газарт би ч сууна. Таны ард түмэн миний ард түмэн, таны Бурхан миний Бурхан.


Ханна өгүүлэв. —Эзэн минь ээ! Таны амьд буйгаар тангараглая, Эзэн минь. Би энд, таны дэргэд зогсон ЭЗЭНд залбирч байсан эмэгтэй байна.


Гэсэн ч Давид дахин тангараглан —Намайг таны нүдэнд тааллыг олсон гэдгийг таны эцэг сайн мэднэ. Тэр “Ионатаныг гомдоохгүйн тулд энэ хэргийг түүнд мэдүүлэхгүй байгтун” хэмээн хэлсэн билээ. Гэвч ЭЗЭНий амьд буйгаар болон таны амьд буйгаар үнэхээр тангараглаж байна. Үхэл бид хоёрын хооронд ганц алхмын зай буй хэмээн өгүүлэв.


Lean sinn:

Sanasan


Sanasan