Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Хаад 2:24 - Ариун Библи 2004

24 Тэрээр арагшаа харж, ЭЗЭНий нэрээр тэднийг хараав. Тэгэхэд хоёр эм баавгай модон дотроос гарч ирээд, тэднээс дөчин хоёр хөвгүүнийг тастчин хаяв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

24 Тэрээр арагшаа харж, ЭЗЭНий нэрээр тэднийг хараав. Тэгэхэд хоёр эвш модон дотроос гарч ирээд, тэднээс дөчин хоёр хөвгүүнийг тасчиж хаяв.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Хаад 2:24
28 Iomraidhean Croise  

Канааныг хараал идэж, Тэр ах нарынхаа боолын боол болох болтугай гэжээ.


Тэгээд цааш нь Хушаи —Хээр талд бамбаруушаа булаалгасан эвшийн адил эцэг чинь болон түүний цэргүүд нь догшин, хүчтэй эрчүүд гэдгийг чи мэднэ. Чиний эцэг дайнд мэргэшсэн гаргууд хүн. Тэрээр ардуудтай хамт шөнийг өнгөрүүлэхгүй.


Тэр цааш явж байтал замд нь арслан таарч, түүнийг алжээ. Түүний хүүр зам дээр хаягдан хэвтэж, илжиг нь түүний дэргэд, мөн хажууд нь арслан зогсож байлаа.


Хазаелын илднээс зугтсан хүн Иехүгийн гарт орж үхэх болно. Иехүгийн илднээс зугтсан хүн Елишагийн гарт орж үхэх болно.


Тэгэхээр нь өнөөх эш үзүүлэгч түүнд —Чи ЭЗЭНий дуу хоолойг сонсоогүй тул надаас салан явах үедээ чи арсланд бариулан алуулна гэв. Нөгөө эр түүнээс салан одонгуут л арслан гарч ирээд түүнийг барьж алжээ.


Тэр тэндээс Кармел уул уруу яваад, тэндээс Самари уруу буцав.


Чи тэдэнд мөргөж, тэдэнд үйлчилж болохгүй. Учир нь чиний Бурхан ЭЗЭН Би бол хартай Бурхан бөгөөд Намайг үзэн ядагчдын гурав, дөрөв дэх үеийн хүүхдүүдэд нь хүртэл эцгүүдийнх нь нүглийн шийтгэлийг буулгадаг.


Мунхаг явдалдаа живсэн мунхагтай учирснаас Бамбаруушнаасаа хагацсан баавгайтай тааралдсан нь дээр.


Басамжлагчдад шийтгэл болон мунхгуудын нуруунд зориулсан цохилт бэлэн бий.


Хорон санаатай захирагч ядууст хандахдаа архирах арслан ба дайрах баавгай мэт юм.


Тийм учраас ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би чамайг газрын гадаргуунаас зайлуулах гэж байна. Чи ЭЗЭНий эсрэг тэрслэлийг зөвлөсөн тул энэ жил чи үхэх болно” гэж хэлжээ.


Та тэдэнд зүрхний хатуурлыг өгөх бөгөөд Таны хараал тэдний дээр байх болно.


Бамбаруушнуудаа булаалгасан баавгай шиг Би тэдэнтэй тулгарч, тэдний цээжийг нь яран тастах болно. Зэрлэг араатан тэднийг тастчихтай адил тэнд Би бас эм арслан мэт тэднийг залгина.


Би та нарыг үр хүүхдүүдээс чинь хагацаан, мал сүргийг чинь устган, та нарын тоо толгойг багасгаж, ингэснээр замуудыг чинь эзгүйрүүлэх хээрийн араатанг дунд чинь сул явуулах болно.


Тийм учраас ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Чиний эхнэр хотод янхан болж, чиний хөвгүүд, охид илдэнд унаж, чиний газрыг хэмжүүрээр хувааж, чи өөрөө бузар шороон дээр үхэх болно. Түүгээр ч барахгүй, Израиль нь гарцаагүй өөрийн нутгаасаа цөлөгдөн явах болно” гэв.


Есүс тэр модонд —Чамаас хэн ч хэзээ ч дахиж жимс бүү идэг! гэв. Шавь нар нь сонсож байлаа.


Петр санаж, —Багш аа, хараач! Таны хараасан инжрийн мод хатчихаж гэхэд


Үүнийг сонсмогцоо Ананиа газар унаж амьсгалаа хураав. Үүнийг сонссон бүхний дээр үлэмжийн айдас хурав.


Петр түүнд —Та хоёр юунд Эзэний Сүнсийг сорихоор санаа нийлэв? Харагтун, нөхрийг чинь оршуулсан хүмүүс энд хаалганы дэргэд байна. Тэд чамайг ч бас авч яваг гэхэд,


Гэвч Петр түүнд —Мөнгө чинь чамтай хамт мөхөг. Учир нь Бурханы бэлгийг мөнгөөр авч болно гэж чи санажээ.


Та нарын дуулгавартай байдал биелэгдмэгц бүх дуулгаваргүй байдлыг шийтгэхэд бид бэлэн байдаг.


Харин тийм бус аваас, Абимелехээс гал гарч, Шехемийн болон Бет-миллогийн хүмүүсийг галдан шатааг. Бас Шехем болон Бет-миллогийн хүмүүсээс гал гарч, Абимелехийг галдан шатааг гэв.


Бурхан бас Шехемийн хүмүүсийн бүх л бузар мууг өөрсдийнх нь толгой дээр буулгав. Иеруббаалын хөвгүүн Иотамын хараал тэдэн дээр ирэв.


Lean sinn:

Sanasan


Sanasan