Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Хаад 17:14 - Ариун Библи 2004

14 Гэвч тэд сонссонгүй, харин өөрсдийн Бурхан ЭЗЭНд итгээгүй эцэг өвгөд шигээ хүзүүгээ хатууруулсан билээ.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

14 Гэвч тэд үл сонсож, харин Бурхан ЭЗЭНдээ итгээгүй эцэг өвгөдтэйгөө адил хүзүү хөшүүн загнасан билээ.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Хаад 17:14
27 Iomraidhean Croise  

Гэсэн ч тэднийг ЭЗЭН уруу буцаан авчрахын тулд Тэрээр тэдэн уруу эш үзүүлэгчдийг илгээв. Эш үзүүлэгчид тэдний эсрэг гэрчилсэн хэдий ч тэд сонссонгүй.


Небухаднезар хаан Зедекиаг Бурханы нэрээр тангараглуулсан боловч тэрээр тэрслэн босож, хүзүүгээ ч хатуу болгон, зүрхээ хатууруулж, Израилийн Бурхан ЭЗЭН уруу эргэсэнгүй.


тэднийг Өөрийн хууль уруу буцаан эргүүлэх гэж ятгав. Гэсэн ч тэд ихэрхэгээр үйлдэн, Таны тушаалуудыг эс сонсон, Харин Таны зарлигуудын эсрэг нүглийг үйлдэв. Хэрэв хүн тэдгээрийг сахиваас амьдрах юм. Тэд зөрүүд мөрөө эргүүлж, өөрсдийн хүзүүгээ гүрдийлгэн, эс сонсов.


Дараа нь тэд тааламжит газар нутгийг үл ойшоосон. Тэд Түүний үгэнд итгээгүй,


Яагаад гэвэл тэд Бурханд итгээгүй, Түүний авралд ч найдаагүй.


Ийм боловч тэд нүгэл хийсээр байж, Түүний гайхамшигт ажлуудад итгээгүй.


Эцэг өвгөд шигээ Зөрүүд болон тэрслүү үеийнхэн буюу Өөрсдийн зүрхээ зөвт болгоогүй, Сүнс нь Бурханд үнэнч байгаагүй үеийнхэн болохгүйн тулд юм.


ЭЗЭН Мосед —Хэдий хүртэл та нар Миний хууль, Миний тогтоолуудыг сахихаас татгалзах юм бэ?


ЭЗЭН Мосед —Би энэ ард түмнийг харлаа. Үзэгтүн, тэд зөрүүд ард түмэн байна.


Сүү, балаар бялхсан нутаг уруу яв. Та нар зөрүүд ард түмэн учраас Би та нарын дунд явахгүй. Эс бөгөөс Би та нарыг замд хөнөөнө гэв.


Олон зэмлүүлэвч хүзүү нь хөшсөн хэвээр байгч хүн Нэг л өдөр эдгэшгүйгээр ойчих болно.


Яагаад гэвэл чи зөрүүд, чиний хүзүү чинь төмөр булчин, магнай чинь хүрэл гэдгийг Би мэднэ.


Би «Энэ бүхнийг үйлдсэнийхээ дараа тэрээр Над уруу буцаж ирнэ» гэж бодсон боловч тэр буцаж ирээгүй бөгөөд түүний итгэл эвдэгч эгч Иуда үүнийг харсан юм.


”Долоон жилийн эцэст та нарын хүн нэг бүр нь та нарт зарагдсан бөгөөд зургаан жил та нарт үйлчилсэн еврей ах дүүгээ чөлөөлж, түүнийг өөрөөсөө эрх чөлөөтэйгөөр явуулах ёстой. Харин та нарын эцэг өвгөд Намайг дагаагүй, Надад чихээ тавиагүй юм.


Гэтэл тэд Намайг сонсоогүй, чихээ тавиагүй, харин хүзүүгээ хатууруулав. Тэд эцэг өвгөдөөсөө илүү бузар мууг үйлджээ.


Хүний хүү чи тэрслүү гэрийн дунд амьдарч байна. Тэд бол тэрслүү гэр учраас харах нүдтэй боловч эс харж, сонсох чихтэй боловч үл сонсдог.


Тэгээд Тэр надад —Хүний хүү, Би чамайг Израилийн хөвгүүд уруу, Миний эсрэг тэрсэлсэн тэрслүү ард түмэн уруу илгээж байна. Тэд ч, тэдний өвөг дээдэс ч яг энэ өдрийг хүртэл Миний эсрэг зөрчил гаргасан.


Гэсэн ч хэрэв чи хорон муу явдалтанд сануулсан ч тэрээр хорон муу явдлаасаа, хорон муу замаасаа эргэхгүй аваас, тэр өөрийн гэм буруу дотор үхэх болно. Харин чи өөрийгөө аварсан юм.


Харин түүний зүрх ихэмсэг болж, түүний сэтгэл маш бардам болсноос тэрээр дээрэнгүй загнах үедээ хаан ширээнээсээ хаягдаж, сүр жавхлан нь түүнээс зайлав.


Тэд тэднийг дуудах тусам тэд тэднээс улам холдсон. Тэд Баалуудад тахил өргөсөөр, шүтээнүүдэд утлага уугиулсаар байсан.


Зөрүүд, зүрх ба чихэндээ хөвч хөндүүлээгүй та нар Ариун Сүнсийг үргэлж эсэргүүцдэг. Та нар эцэг өвгөдийнхөө үйлдсэнийг үйлддэг.


Гэвч энэ бүхэнд та нар өөрсдийн Бурхан ЭЗЭНдээ итгэсэнгүй.


Та нарын тэрслүү, хөшүүн хүзүүтэйг би мэднэ. Үзэгтүн, өнөөдөр намайг амьд, та нартай хамт байхад, та нар ЭЗЭНий эсрэг тэрсэлж байгаа юм чинь намайг үхсэний дараа та нар яах юм бэ?


ЭЗЭН цааш нь надад “Би энэ ард түмнийг харлаа. Үнэхээр тэд бол хөшүүн хүзүүтэй ард түмэн байна.


Ах дүү нар аа, та нарын дотроос хэн нэг нь бузар, итгэлгүй зүрхтэй байж, амьд Бурханаас салах вий гэдгээс болгоомжлогтун.


Lean sinn:

Sanasan


Sanasan