Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Хаад 16:15 - Ариун Библи 2004

15 Тэгээд Ахаз хаан тахилч Уриад тушаан, —Өглөөний шатаалт тахил, үдшийн идээн өргөл, хааны шатаалт тахил болон түүний идээн өргөлийг, энэ газрын бүх ард түмний шатаалт тахил, идээн өргөл, ундаан өргөлүүд бүгдийг нь том тахилын ширээн дээр өргө. Мөн түүн дээр шатаалт тахил болон тахилын бүх цусыг цац. Харин би тахилын хүрэл ширээг залбиран асуухдаа хэрэглэнэ гэв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

15 Тэгээд Ахаз хаан тахилч Уриад тушаан —Өглөөний шатаалт тахил, үдшийн идээн өргөл, хааны шатаалт тахил болон түүний идээн өргөл, энэ газрын бүх ард түмний шатаалт тахил, идээн өргөл, ундаан өргөлүүд бүгдийг нь том тахилын ширээн дээр өргөж, шатаалт тахил болон нядлах тахилын бүх цусыг түүн уруу цац. Харин тахилын хүрэл ширээг би үзэх шинжихдээ зориулъя гэв.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Хаад 16:15
25 Iomraidhean Croise  

Энэ бол миний эзний уудаг аяга, мөн мэргэлэхдээ ч хэрэглэдэг аяга нь биш гэж үү? Та нар ийнхүү гэм буруутай зүйл хийжээ” гэж хэл хэмээжээ.


Хаан хамгийн том мөргөлийн өндөрлөг болох Гибеон уруу өргөл өргөхөөр зорив. Соломон тэр тахилын ширээн дээр мянган шатаалт тахил өргөв.


Түүний дараа тэрээр тойрог хэлбэртэй цутгамал тэнгис хийсэн бөгөөд амсраас нь нөгөө амсар хүртэл арван тохой, таван тохой өндөр, тойрог нь гучин тохой хэмжээтэй сав байлаа.


Тэр өдөртөө хаан шатаалт тахил, идээн өргөл ба эвийн тахилын өөхийг өргөхийн тулд ЭЗЭНий өргөөний өмнө байрлах талбайн төвийг ариусгасан юм. Яагаад гэвэл ЭЗЭНий өмнө байх тахилын хүрэл ширээ нь шатаалт тахил, идээн өргөл, эвийн тахилын өөхийг багтааж чадахгүй дэндүү жижиг байлаа.


ЭЗЭНий өмнө байдаг хүрэл тахилын ширээг тэрээр өргөөний урд тал буюу тахилын ширээ ба ЭЗЭНий өргөөний хоорондоос авчирч, өөрийн тахилын ширээний хойд талд тавьжээ.


Ингээд тахилч Уриа Ахаз Хааны тушаасан бүгдийн дагуу биелүүлэв.


Тэрээр мөргөлийн өндөрлөгүүдийг зайлуулан, ариун баганануудыг хэмхлэн, Ашерагийн шонгуудыг цавчин хаяжээ. Тэр бас Мосегийн хийсэн зэс могойг жижиглэн буталжээ. Учир нь тэр өдрүүдийг хүртэл Израилийн хөвгүүд тэрхүү зэс могойд утлага уугиулж байсан юм. Тэр нь Нехуштан гэгддэг байв.


Өглөө тахил өргөх үед, үзэгтүн, Едомын замаар ус урсан ирж, тэр газар усаар дүүрсэн байлаа.


Чуулганы авчирсан шатаалт тахилуудын тоо толгой нь далан бух, зуун хуц, хоёр зуун хурга байв. Эдгээр нь бүгд ЭЗЭНд өргөх шатаалт тахилд зориулагдсан байлаа.


Тэнд мөн олон шатаалт тахилууд эвийн тахилуудын өөх болон шатаалт тахилуудад зориулсан ундаан өргөлүүдийн хамт байлаа.


Тэр өөрийн хөвгүүдийг Бен-хинномын хөндийд гал дундуур явуулан, ид шид үйлдэж, илбэ сурч, мэргэ төлөг ашиглаж, сүнс дуудагчид болон хар домч нартай холбогдсон. ЭЗЭНий мэлмийд үлэмж их бузар мууг үйлдсэнээрээ тэрээр ЭЗЭНийг уурлахад хүргэжээ.


Та Өөрийн ард түмнийг буюу Иаковын гэрийг хаялаа. Юу гэвэл тэд дорнын нөлөөг авч, филистчүүд шиг мэргэч төлөгчдөөр дүүрэн болж, харийнхны хүүхдүүдтэй наймаалцаж байна.


Түүний цэргүүд босож, ариун газрын цайзыг бузарлаж, өдөр бүрийн тахилыг хориглоно. Тэд хоосролын бузар юмыг тогтоож тавина.


Өдөр бүрийн тахил хориглогдож, хоосролын бузар юм тавигдах цагаас нэг мянга хоёр зуун ерэн өдөр болно.


би залбирал дотор ярьсаар байтал, түрүүчийн үзэгдэл дунд миний үзсэн хүн Габриел, оройн тахилын үед намайг ихэд ядарсан байхад над дээр ирэв.


Тэрээр олон хүмүүстэй нэг долоон хоногийн турш бат гэрээ байгуулна. Гэвч долоон хоногийн дунд тэрээр тахил болон идээн өргөлийг хориглоно. Бузрын жигүүр дээр жигшүүрийг авчрагч нэгэн ирж, тогтоогдсон бүрэн эвдрэлийг хүртэл буюу жигшүүрийг авчрагч нэгэн дээр цутгагдах хүртэл байна гэв.


Миний ард түмэн модон шүтээнтэйгээ зөвлөж, тэдний ид шидтэний дохиур нь тэдэнд мэдүүлдэг. Учир нь завхайрлын сүнс тэднийг төөрүүлж, тэд Бурханаасаа хагацан, биеэ үнэлжээ.


Lean sinn:

Sanasan


Sanasan