Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Хаад 15:5 - Ариун Библи 2004

5 ЭЗЭН хааныг цохисонд тэрээр үхэх өдрөө хүртэл уяман өвчтэй болж тусдаа ордонд амьдарчээ. Хааны хүү Иотам өрх гэрээ толгойлон, нутгийн хүмүүсийг шүүжээ.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

5 Хааныг ЭЗЭН цохисон бөгөөд үхэх өдрөө хүртэл тэр уяман өвчтэй байж, тусдаа өргөөнд амьдарчээ. Хааны хүү Иотам, хааны гэрийг захиран улс орныхоо хүмүүсийг шүүв.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Хаад 15:5
20 Iomraidhean Croise  

Түүний цус нь Иоабын толгой дээр болон эцгийнх нь бүх гэрийн дээр буух болтугай. Идээ ялгаруулагчид, уяман өвчтөнүүд, таяг тулагчид, илдэнд цохигдон унагсад, талхаар дутагсад Иоабын гэрээс бүү салах болтугай гэв.


Ийнхүү Давид бүх Израилийг захирч, ард түмнээ зөв шударгаар засаглаж байлаа.


Бүх Израиль хүмүүс хааны шийдвэрлэсэн шүүлтийн талаар сонсоод, шүүлтийг удирдан явуулахын тулд Бурханы мэргэн ухаан хаанд буйг тэд үзээд, хаанаас эмээв.


Тэгэхээр Таны ард түмнийг шүүн, сайн мууг ухааран ялгах чадварыг Өөрийн боолдоо өгөөч. Учир нь таны энэ агуу их ард түмнийг хэн удирдаж чадах билээ? гэв.


Израилийн хаан Ремалиагийн хүү Пекагийн хоёр дахь жилд Иудагийн хаан Уззиагийн хүү Иотам хаан болов.


Азариагийн бусад үйлс болон түүний хийсэн бүхэн Иудагийн Хаадын Шастир Номд бичигдээгүй гэж үү?


Тийм учраас Нааманы уяман өвчин чамд болон чиний үр удамд мөнхөд наалдах болой гэв. Тиймээс Елишагийн өмнөөс тэрээр цас шиг уяман өвчтэй гарч явжээ.


Дааман хаалганы үүдэн дээр уяман өвчтэй дөрвөн хүн байжээ. Тэд нэг нэгэндээ —Яагаад бид үхэх хүртлээ энд суух ёстой юм бэ?


түүний хүү нь Амазиа, түүний хүү нь Азариа, түүний хүү нь Иотам,


Энэ бүгд нь Иудагийн хаан Иотам болон Израилийн хаан Иеробоамын өдрүүдэд угийн бичигт тэмдэглэгдсэн юм.


Тэрээр язгууртнуудад долигонолгүй, баянг ч ядуугаас илүүд үздэггүй. Учир нь тэд бүгд Түүний мутрын бүтээл билээ.


Бурхан, Өөрийн шүүлтийг хаанд, Өөрийн зөв шударгыг хааны хүүд өгөөч.


Иудагийн хаад болох Уззиа, Иотам, Ахаз ба Хезекиа нарын өдрүүдэд хийгээд Израилийн хаан, Иоашийн хүү Иеробоамын өдрүүдэд Беерийн хүү Хосеад ирсэн ЭЗЭНий үг энэ болой.


Халдвартай байх өдрүүдийнхээ туршид тэрээр бузар байх болой. Тэр бузартсан байна. Тэр ганцаараа амьдрах ёстой бөгөөд түүний орон сууц нь хуарангийн гадна байна.


Иудагийн хаад болох Иотам, Ахаз, Хезекиагийн өдрүүдэд Морешетын Микад ирсэн ЭЗЭНий үг. Үүнийг тэр Самари болон Иерусалимын талаар харсан.


Харин үүл майхны дээрээс салан явахад, харагтун, Мириам цас мэт цагаан, уяман өвчтэй болов. Аароныг Мириам уруу эргэхэд, харагтун, тэр уяман өвчтэй болсон байв.


Гэвч ЭЗЭН Мосед —Хэрэв эцэг нь түүнийг нүүр уруу нь нулимсан бол тэр өөрийн ичгүүрийг долоо хоногийн турш үүрэхгүй байсан гэж үү? Түүнийг долоо хоногийн турш хуарангийн гадна хорь. Үүний дараа түүнийг дахин хүлээн авах юм хэмээв.


Чи арьсны халдварт өвчнөөс болгоомжилж, тахилч левичүүдийн та нарт заах бүгдийн дагуу хичээнгүйлэн хий. Миний тэдэнд тушаасанчлан та нар анхааралтай үйлд.


Lean sinn:

Sanasan


Sanasan