Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Хаад 14:10 - Ариун Библи 2004

10 Чи үнэхээр Едомыг ялсан бөгөөд чиний зүрх бардам болжээ. Сүр жавхландаа баясан, гэртээ байгтун. Чи өөрийгөө болон өөртэйгөө хамт Иудаг унагах гэж юунд төвөг удна вэ? хэмээв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

10 Чи үнэхээр Едомыг ялсан бөгөөд чиний зүрх бардам болжээ. Сүр жавхландаа баясан, гэртээ байгтун. Чи өөрийгөө болон өөртэйгөө хамт Иудаг унагах гэж юунд төвөг удна вэ? гэв.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Хаад 14:10
26 Iomraidhean Croise  

Тэрээр Давст Хөндийд арван мянган едомчуудыг алаад, Селаг дайтан эзэлж, түүнийг энэ өдрийг хүртэл Иоктеел хэмээн нэрлэв.


Гэвч хүчирхэг болмогц зүрх сэтгэл нь ихэд бардам болсноос болж тэрээр завхарч, өөрийн Бурхан ЭЗЭНд итгэлгүй хандав. Тэрээр утлагын тахилын ширээн дээр утлага уугиулахаар ЭЗЭНий сүмд орсон юм.


Харин Хезекиа хүлээж авсан ашгаасаа буцааж өгсөнгүй. Учир нь түүний зүрх бардам болжээ. Иймээс уур хилэн түүний дээр болон Иуда, Иерусалимын дээр буув.


Гэвч Неко түүн уруу элч нарыг илгээн, —Иудагийн хаантан, бид бие биетэйгээ юу хийх билээ? Өнөөдөр чиний эсрэг бус, харин миний дайтаж буй гэрийн эсрэг явж байгаа бөгөөд Бурхан надад яаравчлахыг тушаав. Өөрийгөө Түүгээр устгуулахгүйн тулд өөрийгөө бодон надтай хамт байгаа Бурханд саад хийхээ болигтун гэв.


Мосе Фараонд —Таны төлөө болон таны зарц нар, таны ард түмний төлөө гуйж, та нараас болон гэрүүдээс чинь мэлхийг зайлуулан зөвхөн Нилд үлдээхийн төлөө би хэзээ гуйхыг хэлэх завшааныг танд өгье гэв.


Хурц зантай хүн хэрүүлийг өдөөдөг бол Уурлахдаа удаан хүн хэрүүл маргааныг намжаадаг.


Сүйрлийн өмнө бардам зан явдаг бол Бүдэрч унахын өмнө дээрэлхүү зан явдаг.


Эвдрэлцлийн эхлэл болбоос ус даланг цөмлөхтэй адил агаад Даамжрахаас нь өмнө хэрүүлийг зогсоогтун.


Эвдрэлцлээс зайлсхийх нь хүмүүнд хүндэтгэл юм. Харин ямар ч мунхаг хүн хэрүүл хийнэ.


Хэн нэгнийг шүүн хэлэлцэхээр бүү яар. Хэрэв тэгвэл хөрш чинь чамайг эвгүй байдалд оруулбал чи яах юм бэ?


Өөрт нь хамаагүй хэрүүл маргаанд хөндлөнгөөс оролцогч болбоос Нохойг чихнээс нь зуурч авагчтай адил буюу.


Хэрэв хүн чамд хорон мууг учруулаагүй бол шалтгаангүйгээр тэр хүнтэй бүү маргалд.


Агуу мэргэн ухаан, наймаагаараа чи баялгаа ихэсгэж, чиний баялаг эрдэнэсээс болж зүрх чинь бардамнав.)


Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Би урьдын өдрүүдэд Өөрийн зарц нар болох Израилийн эш үзүүлэгчдээр дамжуулан айлдсан бөгөөд эдгээр эш үзүүлэгчид нь тэр өдрүүдэд “Би чамайг тэдний эсрэг авчрах болно” хэмээн олон жилийн турш эш үзүүлж байсан тэр нэгэн нь чи юу?


Хүний хүү, Магогийн газрын Рош, Мешех болон Тубалын ноён болох Гог уруу нүүрээ хандуулан, түүний эсрэг эш үзүүл.


Перс, Етиоп болон Пут тэдэнтэй хамт байж, тэд бүгд бамбай, дуулгатай ажээ.


Тоо томшгүй цэргийг олзолсны дараа, Өмнө зүгийн хааны зүрх омог дээрэнгүй болж, түм түмээр устгах боловч ялалтад хүрэхгүй.


Харагтун, бардам нэгний хувьд, доторх сэтгэл нь зөв бус байдаг юм. Харин зөвт хүн итгэлээрээ амьдарна.


Тэрээр дарсанд хууртан, ихэрхэг болж, зүгээр ч тогтож суудаггүй. Тэрээр Үхэгсдийн орон мэт идэх дур хүслээ ихэсгэж, үхэлтэй адил хэзээ ч ханаж цаддаггүй. Тэр бас бүх үндэстнийг өөртөө цуглуулан, бүх ард түмнийг өөртөө хураана.


чиний зүрх бардам болж, өөрийн Бурхан ЭЗЭНийг мартуузай. Тэр Египетийн нутгаас, боолчлолын гэрээс чамайг гаргаж аваад,


Харин эгэл дорд ах дүү нь өөрийн өндөр дотроо сайрхаг.


Гэвч Тэр илүү их нигүүлслийг өгдөг. Тиймээс “Бурхан бардам хүнийг эсэргүүцдэг, харин даруу хүнд нигүүлсэл өгдөг” гэдэг.


Абимелех цамхаг уруу ойртон, тэдний эсрэг тулалдаж, гал тавихын тулд цамхгийн үүдэнд ойрттол


Lean sinn:

Sanasan


Sanasan