Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




2Хаад 12:5 - Ариун Библи 2004

5 тахилч нар тус бүр өөрсдийн таньдаг хүмүүсээсээ аваг. Тэд өргөөнд олдсон аливаа эвдэрлийг засварлагтун гэв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

5 тахилч нар тусбүр хандивлагч хүмүүсээс аваг. Харин тэд өргөөнд олдсон аливаа эвдрэлийг засварлаг гэв.

Faic an caibideil Dèan lethbhreac




2Хаад 12:5
14 Iomraidhean Croise  

Хааны эсрэг босох болсон шалтгаан нь энэ болой. Соломон Миллог барьж, эцэг Давидынхаа хотын хэрмэн дэх цөмөрсөн хэсгийг битүүлж байсан юм.


Мөн чулуучид, чулуу цавчигчдад ч өгчээ. Тэр мөнгө бас ЭЗЭНий өргөөний эвдрэлийг засварлахын тулд гуалин, зассан чулуу худалдан авахад, мөн өргөөг засварлахад хэрэгтэй бүгдийг авахад зарцуулагджээ.


Дараа нь Иехоаш тахилч нарт хандан —ЭЗЭНий өргөөнд авчирсан ариун зүйлсийн бүх мөнгийг буюу хүн бүрийн татварын мөнгө, мөн ЭЗЭНий өргөөнд авчрахаар зүрх нь өдөөсөн аливаа хүний бүх мөнгө зэрэг бэлэн мөнгийг


Гэвч Иехоаш хааны хорин гурав дахь жилд ч тахилч нар өргөөний эвдрэлийг засварласангүй байв.


Дааман хаалганы сахиулуудын ард түмнээс цуглуулсан мөнгө болох ЭЗЭНий өргөөнд авчирсан мөнгийг тоолуулахын тулд тэргүүн тахилч Хилкиа уруу очигтун.


Тэгэхэд эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүд, Израилийн овгуудын ноёд, мянгатын болон зуутын дарга нар, хааны ажлын харгалзагчдын хамт сайн дураараа өргөл өргөв.


Хүмүүс бүхий л зүрх сэтгэлээрээ ЭЗЭНд өргөлөө өргөсөн учраас ийнхүү сайн дураараа үйлдсэндээ баярлацгаав. Давид хаан ч бас маш ихээр баярлав.


Тэрээр тахилч нар болон левичүүдийг цуглуулан, тэдэнд —Иудагийн хотууд уруу явцгаа. Жил бүр өөрсдийн Бурханы өргөөг сэргээн босгоход зориулж бүх Израилиас мөнгө цуглуул. Та нар энэ хэргийг түргэн гүйцэтгэгтүн хэмээв. Гэвч левичүүд хурдан хөдөлсөнгүй.


Юу гэвэл балмад Аталиагийн хөвгүүд Бурханы өргөөнд цөмрөн орж, ЭЗЭНий өргөөний ариун хэрэглэлийг ч хүртэл Баалд ашигласан байлаа.


Тоологдсон хүн бүр ариун газрын шекелийн дагуу хагас шекелийг (шекел нь хорин гератай тэнцүү) өгөх ёстой. Хагас шекел нь ЭЗЭНд хандив болох юм.


Танай хүмүүс эрт цагт эвдэрсэн балгаснуудыг дахин сэргээн, олон үеийн сууриудыг босгоно. Тэгээд чамайг «Цөмөрхийг сэргээн босгогч, оршин суух гудамжийг засагч» гэж нэрлэнэ.


Израилийн хөвгүүдтэй ярин тэдэнд хэлэгтүн. “Хүн нь ЭЗЭНд зориулагдах хүмүүсийг үнэлсэн үнэлгээний дагуух онцгой тангаргийг өргөх үед


Тэдний ЭЗЭНд өргөдөг бүх махан биеийн умайг нээгч ууган болгон хүн ч бай, амьтан ч бай чинийх болох ёстой. Гэхдээ хүний ууган үрийг чи заавал золих ёстой бөгөөд бузар амьтдын ууган төлийг ч чи золих ёстой.


Lean sinn:

Sanasan


Sanasan