11 Түүнтэй мэндэлж буй хүн нь түүний бузар үйлсэд оролцож байгаа хэрэг юм.
11 Түүнтэй мэндэлж буй нь ёрын үйлсэд нь оролцож буй хэрэг юм.
Чи хулгайчийг харахдаа түүнд баярладаг бөгөөд Чи завхайрагчидтай нэгддэг.
Харанхуй, үр жимсгүй ажлуудад бүү оролц, харин ч тэдгээрийг илчлэгтүн.
Хэн дээр ч яаран гараа бүү тавь. Бусдын нүгэлд ч бүү оролц. Өөрийгөө цэвэр байлга.
Учир нь сүүгээр амьдрагч хүн бүр зөвт байдлын үгэнд гаршаагүй байдаг. Яагаад гэвэл тэр хүн балчир ажээ.
Бусдыг галаас суга татан гаргаж авар. Махан биеэр бузарлагдсан хувцсыг нь хүртэл жигшин, заримд нь эмээнгүйгээр өршөөнгүй ханд.
Би тэнгэрээс өөр нэг дуу гарахыг сонсов. —Миний ард түмэн, та нар тэр эмийн нүглүүдэд нь хамтрагч болохгүйн тулд болон түүний гамшгийг хүлээж авахгүйн тулд түүнээс гарагтун.