Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




1Шастир 5:1 - Ариун Библи 2004

1 Израилийн ууган хүү Реубений хөвгүүд нь дараах болой. (Реубен ууган хүү байсан боловч тэр эцгийнхээ орыг бузарласан тул түүний ууган хүүгийн эрх нь Израилийн хүү Иосефын хөвгүүдэд өгөгдсөн юм. Иймээс тэр угийн бичигт ууган хэмээн бичигдсэнгүй.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

1 Израилийн ууган хүү Реубений хөвгүүдийг тоочвол, (Реубен ууган хүү байсан боловч тэр эцгийнхээ орыг бузарласан тул түүний ууган хүүгийн эрх нь Израилийн хүү Иосефын хөвгүүдэд өгөгдсөн юм. Иймээс тэр удмын бичигт ууган гэж бичигдсэнгүй.

Faic an caibideil Dèan lethbhreac




1Шастир 5:1
23 Iomraidhean Croise  

ЭЗЭН түүнд —Чиний хэвлий дотор хоёр үндэстэн байна. Чиний биеэс хоёр үндэстэн салах бөгөөд Нэг үндэстэн нь нөгөөгөөс хүчтэй ба Том нь багадаа зарцлагдах болно гэлээ.


Иаков —Ууган хүү байх эрхээ өнөөдөр надад худалдаач гэсэнд


Леа жирэмсэлж, хүү төрүүлээд, түүнийгээ Реубен гэж нэрлэжээ. Тэгээд тэрээр —ЭЗЭН миний зовлонг харсан учир одоо миний нөхөр намайг хайрлах болно гэж хэлжээ.


Израилийг тэр газар сууж байх үед Реубен очоод, эцгийнхээ татвар эм Билхатай унтав. Израиль түүнийг нь сонсжээ. Иаков арван хоёр хүүтэй байв.


Египетэд очсон Израилийн гэр бүлийнхний нэр ийм байна. Иаков болон Иаковын ууган хүү Реубен.


Намайг Египетэд чам дээр очихын өмнө Египетэд чамд төрсөн Ефраим, Манассе хоёр хүү чинь минийх, Реубен, Симеон хоёр шиг минийх болно.


Израилийн хөвгүүд нь Реубен, Симеон, Леви, Иуда, Иссахар, Зебулун,


Бас Мерарийн хөвгүүдийн нэг болох Хоса хөвгүүдтэй байсан бөгөөд эхнийх нь Шимри (хэдийгээр тэр ууган хүү биш боловч эцэг нь түүнийг эхнийх болгосон),


Эдгээр нь тэдний эцгүүдийн гэрүүдийн тэргүүлэгчид болой. Израилийн ууган хүү Реубений хөвгүүд нь Ханох, Паллу, Хезрон, Карми нар юм. Тэд Реубений ургууд билээ.


Чи эцгийнхээ эхнэртэй хурьцаж болохгүй. Энэ нь чиний эцгийнх болой.


Хэрэв эцгийнхээ эхнэртэй унтсан хүн байх аваас тэр нь эцгийгээ доромжилсон. Тэд хоёулаа гарцаагүй алуулах ёстой. Тэд өөрсдийн цусыг өөрсдөө хариуцна.


Та нартай хамт байх хүмүүсийн нэрс нь энэ юм. Реубенийхээс Шедеурын хүү Елизур,


Левийн гуч, Кохатын ач, Изхарын хүү Кора нь Реубений хөвгүүд болох Датан, Абирам болон Пелетийн хүү Онтой хамт хөдөлж


Израилийн ууган хүү Реубен бөгөөд Реубений хөвгүүд нь Ханохаас гарсан ханохчуудын ураг, Паллугаас гарсан паллучуудын ураг,


Та нарын дунд харь үндэстнүүдийн дунд хүртэл байдаггүй, садар самуун явдал байдаг нь дуулдлаа. Нэг чинь эцгийнхээ эхнэртэй нөхцдөг гэнэ.


Харин хайргүй эхнэрээс гарсан хүүгээ ууган хүү гэдгийг хүлээн зөвшөөрч, бүх өмч хөрөнгөнөөсөө түүнд хоёр дахин илүү хувийг өг. Учир нь тэрээр чиний эр чадлын охь болсныхоо хувьд ууган хүүгийн эрх түүнд бий.


“Эцгийнхээ эхнэртэй унтаж, эцгийнхээ хормойг сөхөгч хүн нь хараагдсан” гэхэд бүх ард түмэн “Амен” гэнэ.


Түүний сүр хүч нь ууган тугал шиг, түүний эвэр нь зэрлэг үхрийн эвэр шиг бөгөөд түүгээрээ ард түмнүүдийг газар дэлхийн хязгаар хүртэл түрнэ. Тэд бол Ефраимын түмтүүд, Манассегийн мянгатууд болой.


Тэр бол үл үзэгдэгч Бурханы дүр мөн бөгөөд бүх бүтээлийн Ууган нь мөн.


Тэгтэл Иудагийн хөвгүүд Иошуа дээр Гилгалд ирээд, Кениз хүн Иефуны хүү болох Калеб түүнд хэлсэн нь —ЭЗЭН та бид хоёрын тухай Кадеш-барнеад Бурханы хүн Мосед юу хэлснийг та мэднэ.


Lean sinn:

Sanasan


Sanasan