Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




1Шастир 3:11 - Ариун Библи 2004

11 түүний хүү нь Иорам, түүний хүү нь Ахазиа, түүний хүү нь Иоаш,

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

11 түүний хүү нь Иорам, түүний хүү нь Ахазиа, түүний хүү нь Иоаш,

Faic an caibideil Dèan lethbhreac




1Шастир 3:11
15 Iomraidhean Croise  

Иехошафат эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, эцэг Давидынхаа хотод эцэг өвгөдтэйгөө оршуулагджээ. Түүний орыг залгамжлан хүү Иехорам нь хаан болов.


Иудагийн хаан Иехошафатын арван долдугаар жилд Ахабын хүү Ахазиа нь Самарид Израилийн хаан болов. Тэрээр хоёр жил Израилийг захирчээ.


Харин Иорам Хааны охин буюу Ахазиагийн эгч Иехошеба Ахазиагийн хүү Иоашийг авч, алуулж байсан хааны хөвгүүдийн дундаас хулгайлан, түүнийг асрагчтай нь хамт унтлагын өрөөндөө байлгав. Ингэж тэд түүнийг Аталиагаас нуун, тэр алуулсангүй.


Иехоаш хаанаар өргөмжлөгдөхдөө долоон настай байлаа.


Иехүгийн долоо дахь жилд Иехоаш хаан болсон бөгөөд тэрээр Иерусалимд дөчин жил хаанчилжээ. Түүний эхийг Беершебагийн Зибиа гэдэг байв.


Израилийн хаан Ахабын хүү Иорамын тав дахь жилд Иехошафат Иудагийн хаан байсан бөгөөд Иудагийн хаан Иехошафатын хүү Иехорам хаан болжээ.


Иорам эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд эцэг өвгөдийнхөө хамт Давидын хотод оршуулагдав. Түүний хүү Ахазиа оронд нь хаан болжээ.


Израилийн хаан Ахабын хүү Иорамын арван хоёр дахь жилд Иудагийн хаан Иехорамын хүү Ахазиа хаанчилж эхлэв.


Соломоны хүү нь Рехобоам, түүний хүү нь Абиа, түүний хүү нь Аса, түүний хүү нь Иехосабат,


түүний хүү нь Амазиа, түүний хүү нь Азариа, түүний хүү нь Иотам,


Иехошафат эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, тэдний хамт Давидын хотод оршуулагдсан бөгөөд түүний хүү Иехорам түүний оронд хаан болов.


тэд Иудагийн эсрэг довтлон ирж, түүн уруу цөмрөн орж, хааны гэрээс олдсон бүх эд зүйлс, түүний хүүхдүүд болон эхнэрүүдийг нь авч одов. Түүний хөвгүүдийн отгон нь болох Иехоахазаас өөр хөвгүүд түүнд үлдсэнгүй.


Иймээс Арамын хаан Хазаелын эсрэг тулалдаж байхад нь Рамад арамейчуудын өөрт нь учруулсан шархыг эдгээхээр тэрээр Иезреел уруу буцав. Ахабын хүү Иехорам өвчтэй байсан тул Иудагийн хаан Иехорамын хүү Ахазиа Иезреелд түүнтэй уулзахаар явжээ.


Иоаш хаанаар өргөмжлөгдөхдөө долоон настай байсан бөгөөд тэрээр Иерусалимд дөчин жил хаанчилжээ. Түүний эхийг Беершебагаас гаралтай Зибиа гэдэг байв.


Lean sinn:

Sanasan


Sanasan