Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




1Шастир 13:11 - Ариун Библи 2004

11 Уззагийн эсрэг ЭЗЭН дүрсхийн уурласан тул Давид уурлажээ. Давид тэр газрыг Перез-узза хэмээн нэрлэсэн нь өнөөг хүртэл байдаг.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

11 ЭЗЭН, Уззагийн эсрэг ийнхүү дайрсан тул Давид огшжээ. Тиймээс тэр газрыг Перез-узза гэж өнөөг хүртэл нэрлэжээ.

Faic an caibideil Dèan lethbhreac




1Шастир 13:11
11 Iomraidhean Croise  

Тэр хүн Иаковын түнхнийх нь шөрмөсийг цохисноос болж, Израильчууд өдий хүртэл гуяны шөрмөс иддэггүй билээ.


ЭЗЭНий уур хилэн Уззагийн эсрэг шатаж, Бурхан хүндэтгэлгүй байдлаас нь болж түүнийг тэр газарт цохисонд тэрээр Бурханы авдрын дэргэд үхэв.


Тэр өдөр Давид ЭЗЭНээс айн —ЭЗЭНий авдар надад хэрхэн ирж болох билээ? гэв.


Узза гараараа авдарт хүрснээс болж ЭЗЭНий хилэн түүний эсрэг шатаж, Тэр түүнийг цохижээ. Узза тэнд Бурханы өмнө үхэв.


Тэр өдөр Давид Бурханаас айж, —Би яаж Бурханы авдрыг өөртөө авчирч чадах билээ? гэв.


Эхний удаа та нар түүнийг үүрээгүйгээс болж бидний Бурхан ЭЗЭН бидэнд дүрсхийн уурласан юм. Яагаад гэвэл бид зааврын дагуу Түүнийг эрж хайгаагүй билээ гэж хэлэв.


ЭЗЭНд ойртон ирэх тахилч нар бас өөрсдийгөө ариусгаг. Эс тэгвэл ЭЗЭН тэдний эсрэг дайрна гэв.


ЭЗЭН —Чамд уурлах шалтгаан байна уу? гэжээ.


Тэгэхэд Бурхан Ионад —Энэ ургамлаас болж уурлах шалтгаан чамд байна гэж үү? хэмээн айлдсанд, Иона —Надад үхтлээ уурлах шалтгаан байна гэж хэлэв.


Түүнийг Бет-пеорын эсрэг талд орших Моаб нутгийн хөндийд оршуулжээ. Харин түүний булшийг өнөөг хүртэл хэн ч мэдэхгүй.


Дараа нь Иошуа гэрээний авдрыг дамнан явсан тахилч нарын хөл зогсож байсан тэр газарт, Иорданы голд арван хоёр чулуу аваачин овоолов. Тэдгээр чулуунууд өнөөг хүртэл тэнд байгаа билээ.


Lean sinn:

Sanasan


Sanasan