7 Иаваны хөвгүүд нь Елиша, Таршиш, Киттим, Роданим нар юм.
Иаваны хөвгүүд нь Елиша, Таршиш, Киттим, Доданим болой.
Гомерын хөвгүүд нь Ашкеназ, Дифат, Тогарма нар юм.
Хамын хөвгүүд нь Куш, Мизраим, Пут, Канаан нар бөгөөд
Таршиш болон арлуудын хаад алба гувчуурыг авчраг. Шеба болон Себагийн хаад бэлэг барих болтугай.
Тирийн тухай зөн. Таршишийн хөлөг онгоц оо, уйлагтун! Тир устаж, орон байр, орогнох газаргүй болов. Үүнийг Кипр орноос тэдэнд мэдэгдэв.
Тэр “Сидоны дарагдсан, онгон охин минь. Чи цаашид хөөрөн баясахгүй. Бос, Киприйг дайран өнгөр. Тэнд ч гэсэн чи ямар ч амралт олохгүй” гэж айлдав.
Би тэдний дунд тэмдэг тавин, тэднээс амь хэлтрэгсдийг үндэстнүүд буюу Таршиш, Пут, Луд, Мешех, Рош, Тубал, Иаван уруу болон Миний алдар цууг сонсоогүй, Миний цог жавхланг үзээгүй алс холын эргийн орнууд уруу явуулна. Тэд Миний алдрыг үндэстнүүдийн дунд тунхаглана.
Киттимийн эрэг уруу гатлан оч, Кедар уруу илгээн анхааралтай ажиглаж, үүнтэй адил зүйл болж байсан эсэхийг хар.
Башаны царс модоор тэд чамд сэлүүрүүдийг хийж, Киприйн арлуудын нарс модоор хийсэн чиний тавцанг тэд зааны соёогоор шигтгэсэн.
Чиний дарвуул нь Египетийн нэхмэл маалингаар хийгдсэн ба энэ нь чиний ялгах тэмдэг болов. Чиний сүүдрэвч нь Елишагийн арлуудаас авчирсан хөх, нил ягаан өнгийн бөс даавуу байжээ.
Учир нь Киттимийн хөлөг онгоцнууд түүний эсрэг дайрна. Тийм учраас тэрээр зүрх алдан буцаж, ариун гэрээнд хилэгнэн, үйлдлээ хийнэ. Тэрээр буцаж ирээд ариун гэрээг үл ойшоогчдыг дээдэлнэ.
Гэвч хөлөг онгоцнууд Киттимийн эргээс ирж, тэдгээр нь Асшурыг, Еберийг зовооно. Тийнхүү тэд ч бас сүйрнэ гэлээ.