Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




1Самуел 9:7 - Ариун Библи 2004

7 Тэгэхэд Саул зарцдаа —Харин хэрэв бид очвол, тэр хүнд юу аваачиж өгөх вэ? Бидний богцон дахь талх ч дуусчихсан. Бурханы хүнд барих бэлэг ч байхгүй. Бидэнд юу байгаа билээ? гэв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

7 Саул харин зарцдаа —Хэрэв бид очвол тэр хүнд юу аваачиж өгөх вэ? Бидний богцон дахь талх дуусчихсан. Бурханы хүнд барих бэлэг ч байхгүй. Бидэнд юу байгаа билээ? гэв.

Faic an caibideil Dèan lethbhreac




1Самуел 9:7
10 Iomraidhean Croise  

Тэгээд хаан Бурханы хүнд —Надтай хамт гэрт очиж, алжаалаа тайлагтун. Би танд шагнал өгье гэв.


Арван талх, зөөлөн боов, нэг шил зөгийн бал аваад түүн уруу оч. Хүүд юу тохиолдохыг тэр чамд хэлж өгнө гэж өгүүлэв.


Нэгэн хүн Баал-шалишагаас ирж, Бурханы хүнд ургацынхаа дээжээс талхыг, арвайн хорин талх болон тарианы шинэхэн түрүүг сагсандаа авч иржээ. Елиша —Хүмүүст өг, тэд идэцгээг хэмээв.


Тэрээр бүхий л бараа бологчдынхоо хамт Бурханы хүн уруу эргэж ирээд, Елишагийн өмнө зогсоод, —Үзэгтүн, бүх дэлхийд ямар ч Бурхан байдаггүй, зөвхөн Израильд байдгийг би одоо мэдлээ. Иймээс одоо өөрийн боолоосоо бэлэг хүлээн аваач гэжээ.


Тэгтэл Арамын хаан —Одоо яв. Би Израилийн хаанд захидал илгээх болно гэв. Нааман арван талант мөнгө, зургаан мянган алт, арван ээлжийн хувцас авч явлаа.


Хаан Хазаелд хандан —Гартаа бэлэг авч, Бурханы хүнтэй уулзахаар явж, түүгээр дамжуулан ЭЗЭНээс “Энэ өвчнөөс би ангижрах болов уу?” гэж асуулга гэв.


Ингээд Хазаел түүнтэй уулзахаар явж, дөчин тэмээн ачаа болох Дамаскийн бүх төрлийн сайн зүйлээс гартаа бэлэг авчээ. Тэр ирээд, түүний өмнө зогсон, —Таны хүү Арамын хаан Бенхадад намайг тан уруу илгээн, “Энэ өвчнөөс би ангижрах болов уу?” гэж хэлүүлсэн юм гэжээ.


Худлыг сонсож буй Миний ард түмэнд худал хэлснээрээ үхэх ёсгүй хүмүүсийг үхүүлж, амьдрах ёсгүй хүмүүсийг амьдруулахаар атга арвай, зүсэм талхны төлөө та нар Намайг Миний ард түмэнд бузарлав»” гэж өгүүл.


Би өргөлөө авч, Тань уруу буцаж ирэн Таны өмнө тавих хүртэл эндээс битгий яваач гэхэд ЭЗЭН —Чамайг буцаж иртэл хүлээе гэж айлдав.


Lean sinn:

Sanasan


Sanasan