Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




1Самуел 9:6 - Ариун Библи 2004

6 Зарц нь түүнд —Хүлээгтүн. Энэ хотод Бурханы хүн бий. Тэр бол хүндтэй хүн. Тэр хүний хэлсэн бүгд нь заавал биелдэг. Одоо тийшээ явцгаая. Бидний явах ёстой аян замын талаар тэр хэлж өгч магадгүй юм гэв.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

6 Зарц нь түүнд —Хар даа, энэ хотод Бурханы хүн бий. Тэр маш хүндтэй хүн. Түүний хэлсэн бүгд нь гарцаагүй биелдэг. Одоо тийшээ явцгаая. Бидний явах ёстой замын талаар тэр хэлж өгч магадгүй юм гэв.

Faic an caibideil Dèan lethbhreac




1Самуел 9:6
16 Iomraidhean Croise  

Би өнөөдөр худаг дээр ирээд “Миний эзэн Абрахамын Бурхан ЭЗЭН! Хэрэв Та соёрхвол аян замыг минь өлзийтэй болгож өгнө үү!


Хаан тахилч Задокт —Чи үзмэрч биш үү? Чи хоёр хөвгүүн болох өөрийнхөө хөвгүүн Ахимааз болон Абиатарын хөвгүүн Ионатаныг дагуулан хот уруугаа амар тайван буцагтун.


Харагтун, Иеробоам утлагыг шатаахаар тахилын ширээний хажууд зогсож байх үед Бурханы хүн Иудагаас Бетелд ЭЗЭНий үгээр ирэв.


Израилийн хаан хувцсаа урж тастсаныг Бурханы хүн Елиша сонсоод, тэрээр хаанд илгээн, хэлүүлэхдээ —Юунд чи хувцсаа урсан бэ? Тэр хүнийг над уруу ирүүл. Израильд эш үзүүлэгч байдаг гэдгийг тэр мэдэх болно гэв.


Тэгтэл Бурханы хүн —Сүх чинь хаана унасан бэ? гэж асуусанд тэр хүн түүнд тэр газрыг харуулаад, Елиша саваа тайраад тийшээ шидэж, төмрийг хөвүүлэв.


ЭЗЭНээс эмээдэг хүн хэн юм бэ? Тэрээр түүнд сонгох ёстой замд нь зааварчилна.


Тэр Өөрийн боолуудын үгийг баталж, элч нарынхаа зорилгыг гүйцэтгэнэ. Би Иерусалимд хандан «Чи оршин суугчидтай болно», Иудагийн хотуудад «Та нарыг босгох болно» гэсэн. Нуранги балгаснуудыг нь Би дахин босгоно.


Тэнгэр газар үгүй боловч, Миний үгс огтхон ч үгүй болохгүй.


Бурханы хүн Мосе үхэхийнхээ өмнө Израилийн хөвгүүдийг ерөөсөн ерөөл нь энэ болой.


Итгэгч та нарт бид хэрхэн ариун, зөв болон гэм зэмгүйгээр хандсаныг та нар гэрчлэх бөгөөд Бурхан ч гэрч юм.


Мөн тэдний ажил хөдөлмөрийнх нь төлөө та нар хайр дотор тэднийг үлэмж өндрөөр үнэлэхийг хүсэж байна. Нэг нэгэнтэйгээ эв найртай амьдар.


Харин Бурханы эр хүн ээ, чи энэ бүгдээс зайлсхий. Зөв байдал, сүсэглэл, итгэл, хайр, тэвчээр ба дөлгөөн занг эрхэмлэ.


Тэгэхэд Бурханы хүн Елид ирж, түүнд —ЭЗЭН ийнхүү айлдаж байна “Чиний эцгийн гэр Египетэд Фараоны гэрийн боолчлолд байхад Би Өөрийгөө тэдэнд илэрхийлсэн бус уу?


Зарц нь Саулд дахин хариулж, —Харагтун. Миний гарт мөнгөн шекелийн дөрөвний нэг байна. Би үүнийг Бурханы хүнд өгч, тэр бидэнд явах замыг минь зааж өгнө гэв.


Lean sinn:

Sanasan


Sanasan