Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




1Самуел 8:8 - Ариун Библи 2004

8 Би тэднийг Египетээс гаргасан өдрөөс өнөөдрийг хүртэл тэдний хийсэн бүх үйлстэй адил тэд Намайг орхин, өөр бурхдад үйлчилсээр ирэв. Тэд чамд мөн адил үйлдэж байна.

Faic an caibideil Dèan lethbhreac

Ариун Библи 2013

8 Би тэднийг Египетээс гаргасан өдрөөс өнөөдрийг хүртэл тэд Намайг орхин умартаж, өөр бурхдад үйлчилсээр ирснийхээ адил тэд чамд мөн үйлдэж байна.

Faic an caibideil Dèan lethbhreac




1Самуел 8:8
22 Iomraidhean Croise  

Эцэг өвгөд шигээ Зөрүүд болон тэрслүү үеийнхэн буюу Өөрсдийн зүрхээ зөвт болгоогүй, Сүнс нь Бурханд үнэнч байгаагүй үеийнхэн болохгүйн тулд юм.


Израилийн хөвгүүд тэдэнд —Бид Египетийн нутагт махтай тогооны хажууд сууж, цадталаа талх иддэг байх үедээ ЭЗЭНий мутраар үхсэн нь дээр байж. Та нар бүх чуулганыг өлсгөлөнгөөр алах гэж биднийг энэ цөл уруу авчрав гэв.


Тиймээс ард түмэн Мосетэй маргалдаж —Бидэнд уух ус өг гэсэнд, Мосе тэдэнд —Та нар яагаад надтай маргалдаж байна вэ? Та нар яагаад ЭЗЭНийг сорьж байна вэ? гэв.


Мосег уулаас бууж ирэлгүй саатсныг ард түмэн харахдаа, Аароныг тойрон цугларч, түүнд —Бос. Бидний өмнө явах бурхныг бидэнд бүтээж өг. Учир нь биднийг Египетийн нутгаас гаргасан хүн болох энэ Мосед юу тохиолдсоныг бид мэдэхгүй байна гэж хэлэв.


”Долоон жилийн эцэст та нарын хүн нэг бүр нь та нарт зарагдсан бөгөөд зургаан жил та нарт үйлчилсэн еврей ах дүүгээ чөлөөлж, түүнийг өөрөөсөө эрх чөлөөтэйгөөр явуулах ёстой. Харин та нарын эцэг өвгөд Намайг дагаагүй, Надад чихээ тавиагүй юм.


Тэгээд Тэр надад —Хүний хүү, Би чамайг Израилийн хөвгүүд уруу, Миний эсрэг тэрсэлсэн тэрслүү ард түмэн уруу илгээж байна. Тэд ч, тэдний өвөг дээдэс ч яг энэ өдрийг хүртэл Миний эсрэг зөрчил гаргасан.


Гэтэл дараагийн өдөр нь Израилийн хөвгүүдийн бүх чуулган Мосе, Аарон нарын эсрэг гомдоллон —ЭЗЭНий ард түмнийг үхэлд хүргэсэн хүмүүс бол та нар юм гэв.


Би та нарыг мэдэх болсон тэр өдрөөс хойш та нар ЭЗЭНий эсрэг тэрсэлсээр ирсэн.


Израилийн хөвгүүд дахин ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдсэнд ЭЗЭН тэднийг дөчин жилийн турш филистчүүдийн гарт тушаав.


Тиймээс ЭЗЭНий хилэн Израилийн эсрэг шатаж, Тэр айлдахдаа —Энэ үндэстэн тэдний өвөг эцгүүдэд Миний тушаасан Миний гэрээг тасалж, Миний дууг сонсоогүй учраас


Ехүдийг нас барсны дараа Израилийн хөвгүүд ЭЗЭНий мэлмийд дахин мууг үйлдэв.


Израилийн хөвгүүд ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдэв. ЭЗЭН тэднийг долоон жилийн турш Мидианы гарт тушаав.


ЭЗЭН Самуелд —Ард олны чамд өгүүлэх бүхний талаарх тэдний дуу хоолойг сонсогтун. Учир нь тэд чамайг үл хэрэгсэж байгаа юм биш, харин тэднийг захирах хаан байхаас Намайг эсэргүүцэж байгаа хэрэг юм.


Тэгэхлээр одоо тэдний дууг сонсогтун. Харин чи тэдэнд хатуу сануулж, тэднийг захирах хааны эрхийг тэдэнд мэдүүлэгтүн хэмээн зарлиг айлджээ.


Lean sinn:

Sanasan


Sanasan